Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэн, хазара угсааны Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялсан билээ. Нийт 60 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь гадаадад суугаа Цахим Өртөө Сүлжээний гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хандиваас бүрдэх болно.
Тэтгэлэгийн хүрээнд Монголын хамгийн шилдэг их сургууль болох МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах гурван хазара оюутны сургалтын төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр олгуулах бидний хүсэлтийг БСШУЯ-ны хамт олон болоод сайд Ё.Отгонбаяр хүлээн авч тэтгэлэг олгож, олон зуун жилийн түүхийн нугачаанд хэлмэгдэж зовсон монгол гаралтай иргэдээ дэмжиж тусалсан билээ.
3 хазара оюутнууд маань 2009.09.10-нд Монгол улсад амжилттай хүрэлцэн ирж, МУИС-ын монгол хэлний бэлтгэл ангид суралцаж байна.
Оюутнуудыг ирсэнтэй холбогдуулан сайд Ё.Отгонбаяр 2009.10.01-ны өдөр уулзаж “Батламж” гардуулах ажиллагаа болох бөгөөд уулзалтын үеэр Цахим Өртөөний хамт олны зүгээс Яам болоод МУИС-ийн хамт олонд баярласнаа илэрхийлж талархалын “Өргөмжлөл”-ийг гардуулах албан ёсны уулзалт болох гэж байна.
Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг авсан Хазара оюутнууд маань Монголын түүх, өв соёл, орчин цагийн Монголын нийгэм эдийн засаг, шинжлэх ухааны тухай гүн гүнзгий мэдлэг, боловсролыг эзэмшиж, хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчид
Нэр:
Мэгдад Салехи
Нас:
20
Төрсөн
газар: Кабул хот, Афганистан
Суралцах
чиглэл: Нийгмийн ухаан, монгол хэл
судлал
Сургууль:
МУИС, Монгол Хэл Соёлын Сургууль
Одоо
эрхэлж буй ажил/сургууль: Марефат
ахлах сургуулийн 12 ангийн сурагч
Бичсэн
эссэний ишлэл: "...Улс төрийн
орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ
дараа Марефат ахлах сургуульд сурч
эхэлсэн. Марефат ахлах сургуульд сурч
байхдаа бид Монгол угсаа гаралтай
болохыг мөн Чингис хааны үеэс бид дэлхийн
энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна
гэдгийг ойлгосон... Монгол, хазара хэлэнд
олон арван ижил төстэй үг, хэллэг байдаг
тухай багш нараасаа болоод Перс хэл
дээр гарсан хэд хэдэн номоос уншиж
мэдсэн... Намайг энэ тэтгэлэгт өрсөлдөхөд
багш маань Чи Монгол улсад хазарачуудынхаа
элч төлөөлөгч болж очно шүү гэж их сайхан
үг хэлсэн... Үнэхээр тэгж чаддагсан бол
үнэхээр их бахархууштай хэрэг болох
билээ!
Нэр:
Захра Хуссейн Бахш
Нас:
20
Төрсөн
газар: Бамиан, Афганистан
Суралцах
чиглэл: Сүлжээний инженер
Сургууль:
МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль
Одоо
эрхэлж буй ажил/сургууль: Англи хэлний
цагийн багш
Гишүүнчлэл:
Залуу Удирдагчдын Форум
Бичсэн
эссэний ишлэл: "...Талибаны засаглал
унасны дараахан 2005 онд би эх нутагтаа
дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн...
Голцуу хазара үндэстэн төвлөрсөн
Афганистаны төв хэсэг болоод Бамианы
Их сургуульд мэдээллийн технологийн
салбарын мэргэжилтнүүдийн хомсдлыг
арилгаж, тулхтай хөгжлийн төлөө хүчин
зүтгэх хүсэлтэй.... Өнөөдрийг хүртэл
хийж бүтээсэн зүйлстээ сэтгэл хангалуун
биш байна. Хэрэв Монгол оронд 5 жил сурч,
өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол
эзэмшээд ирвэл би хавьгүй ихийг хийж
бүтээж, Афганистанд буй хазара ард
түмнийхээ төлөө ажиллахад бэлэн болж
чадна гэдэгтээ итгэлтэй байна... "
Нэр:
Гулам Аббас
Нас:
21
Төрсөн
газар: Күэтта, Пакистан
Суралцах
чиглэл: Түүх, сэтгүүлзүй
Сургууль:
МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Одоо
эрхэлж буй ажил/сургууль: ActionAid -
ядуурлын эсрэг олон улсын байгууллагад
харилцааны ажилтан, Daily Outlook - сонины
редакцид ажилладаг.
Бичсэн
эссэний ишлэл: "... Сайн сайхан цаг
мөч ирнэ гэдэгт найдсан миний итгэл
найдвар л намайг хүнд цаг үест зоригжуулж
байлаа... Миний туулсан амьдрал, миний
хүсэл мөрөөдөл, Монгол өвөг дээдсийнхээ
тухай илүү ихийг олж мэдэхийг хүссэн
миний тэмүүлэл, санхүүгийн нөхцөл байдал
минь намайг Монгол Улсын Их Сургуульд
суралцуулах Цахим Өртөөний нэрэмжит
оюутны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх
боломжыг олгоно гэж би найдаж байна..."