ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ШАХАЛТААР ЭДИЙН ЗАСГИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦОО БЭХЖИХ ЭХ СУУРИЙГ ТАВИЛАА
Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-аас Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийсэн “2017 оны харилцан үнэлгээний тайлан”-д 40 зөвлөмжөөс ердөө тавыг нь “хангалттай” гэж, мөн таван асуудал “огт хангаагүй”, бусад нь хагас болон ихэнхийг нь хангасан гэх үзүүлэлттэй гарсан. Ингээд Монголыг эрчимжүүлсэн хяналтад оруулж, санхүүгийн салбараа эрүүлжүүлэх “гэрийн даалгавар” өгсөн билээ. Даалгавраа хангалттай хийгээгүй бол саарал жагсаалтад оруулж, сайн гүйцэтгэсэн бол эрчимжүүлсэн хяналтаас гаргах юм.
Энэ хоёр жилийн хугацаанд эрх зүйн орчин бүрдүүлж, салбарын бодит байдлыг үнэлэх судалгаа хийн, хяналтын системийг сайжруулах дүрэм журмуудыг баталж амжив.
Харин сэжигтэй гүйлгээг илрүүлэх, улс төрд нөлөө бүхий этгээдийг таних, харилцагчаа судлах зэрэг санхүүгийн мэргэжилтнүүдэд зайлшгүй байх ёстой чадварыг суулгах сургалт зэрэг хугацаа шаардсан ажлын үр дүн хараахан гараагүй байна. Мөнгө угаах гэдэг нь зөвхөн зэвсгийн наймаа, хар тамхи, хүн худалдаалахтай тэмцэх асуудал биш, алсуураа авлигыг хумьж гарах гарцгүй болгодог.
Өмнө нь хэдэн тэрбум төгрөг банкинд нууц гэрээ байгуулаад хадгалуулж болдог байсан бол одоо үгүй. Нэргүй данс ашиглахыг хориглосон.
Сүүлийн нэг жилд Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тухай хуулийн дагалдах журмуудыг боловсруулж, хяналт сайжруулсны дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлсэн. Өмнө нь хэдэн тэрбум төгрөг банкинд нууц гэрээ байгуулаад хадгалуулж болдог байсан бол одоо үгүй. Нэргүй данс ашиглахыг хориглосон.
Дурын байгууллагадаа хувь нийлүүлэгчээр ороод мөнгөө эргэлдүүлчихдэг байсан нь одоо бүртгэл, хяналтын нарийн шүүлтүүрээр орж, мөнгөнийхөө эх үүсвэрийг заавал нотлох хэрэгтэй болсон. Олон тэрбумын байр зоригтой авч, үнэтэй цаг, машинаар гангардаг төрийн албан хаагчдын талаар нэг хэсэг шагшраад намддаг байсан нь өнгөрсөн. Хяналт тавих санхүүгийн байгууллагаас эхлээд сэжигтэй хөдөлгөөнийг хууль хяналтынханд шалгуулахаар өгөх үүрэг бүхий газар бүрэн механизмаараа ажиллаж байна.
Энэ бол зөвхөн олон улсад МУТСТ үйл ажиллагаа сайн гэж харагдах гэсэн чармайлт биш. Саарал жагсаалтаас зугтаж, эдийн засгаа боомилуулахаас сэргийлэх эдгээр алхмын үр дүнд алсдаа нийгэм цэвэршиж, авлига багасна. Эдийн засгийн залилан, луйврын гэмт хэргийн тоо буурна. Авлига болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгөө хадгалах, эргэлтэд оруулах аргагүй болно. Авснаас илүү шингээх нь хэцүү болж, түүнд толгойгоо гашилгана.
Тухайлбал, улстөрчид мэдээлэлд ойр давуу талаа ашиглан, ЖДҮХС болон бусад сангаар дамжуулж төрийн мөнгийг завших боломжийг хумьсаар байна. ЖДҮ-ийн төсөл шалгаруулалт нээлттэй болж, өнөөдөр 21 ААН, 38 иргэний нийт 3.7 тэрбум төгрөгийн төсөл шалгарч, эцсийн шатны хуралд орохоор зэхэж байна. Өмнө нь ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон тус сангийн удирдлагуудтай хамаарал бүхий этгээдтэй холбоотой 82 иргэн, ААН-д хөнгөлөлттэй зээл олгосон асуудлыг АТГ, бусад 134 зээлийн асуудлыг цагдаагийн газарт шалгаж байгаа тоог УЕП-ын орлогч мэдээлсэн. Сангаас бага хүүтэй зээл аваад ББСБ-аараа дамжуулан иргэдэд хүүлдэг байсан гэх хэргүүдийг шалгахад цаг хугацаа их шаардлагатайг тэрбээр онцолсон.
ББСБ-д зээлийн мөнгөөр хувь нийлүүлэхийг хуулиар хориглодог. Гэтэл авсан зээлээ хэд хувиргаж, эргэлдүүлээд, хуулийн хоригоос бултуулж, зүсийг нь өөрчлөөд ББСБ-даа оруулсан байсан ч санхүүгийн хяналтын байгууллага “чеклээд” л өнгөрдөг байв. Харин одоо тэрхүү мөнгөний эх үүсвэр, хөдөлгөөн бүрийг судалж, мэдээлэх үүрэг хүлээдэг болсонд гол ач холбогдол оршиж байна.
Энэ мэтчилэн олон улсын байгууллагын шахалтаар Монгол Улсад эдийн засгийн эрүүл тогтолцоо бэхжих эх суурийг тавилаа. Нэг, хоёр сонгуулийн дараа гэхэд авлига авсан этгээд мөнгөө хөдөлгөж, хэрэглэж ч чадахгүй, нуун дарагдуулах газраа хайж, шаазгай зүү олдгийн үлгэрээр төгсөх цаг ирэх нь.
Авлигаар олсон мөнгөө хадгалах, эргэлтэд оруулах аргагүй болно
Манай улс 2013 онд саарал жагсаалтад ороод Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн үндэслэлээр жагсаалтаас гарсан. Ингээд уг хуульдаа суурилан, дээрх дүрэм журмаа баталж, ажлаа гүйцэтгэсэн бол 2017 онд эрчимтэй хяналтад орохгүй байх боломж байв. Гэвч 2016 оны сонгуулийн дараа харилцан үнэлгээний тайланд ажиллаж байсан байгууллагуудын боловсон хүчин солигдож, шинээр томилогдогсод ойлгож, жигдэртлээ хугацаа алдсан. Үүний зэрэгцээ гишүүд сонгуульд зүтгэсний “шагнал” болгож жижиг тендер хүртээх, албан тушаалын наймаа хийхэд гол тээг болох хууль, журмуудыг батлахыг хүссэнгүй. Улайм цайм эсэргүүцээгүй ч дараад чимээгүйхэн байлгахыг чухалчилж байв.
Харин одоо хуулийг дагасан гүйцэтгэх журмууд хэрэгжиж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, улсын бүртгэлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, татварын ерөнхий газар гээд авлигыг илрүүлэх механизм бүрэн утгаараа ажиллаж эхэллээ.
Ингэж ажил үүргийн хуваарь, хяналт тодорхой болон жигдэрч ирсэн тогтолцоог цааш улам бататгахын тулд олон улсын байгууллагын хараа хяналт хэсэгтээ л шаардлагатай. Тэд зөвхөн үүрэг хүлээсэн мэргэжлийн байгууллагуудын үгээр хяналтаа хязгаарлахгүй. Монголд өрнөж буй үйл явц, дэлгэж гаргасан авлигын хэргийн баримт, шалгах ажиллагааны үр дүн, шүүх хэрхэн шийдсэн талаар өөр өөр эх сурвалжаас мэдээлэл цуглуулна.
Авсрталид тайлангаа хамгаалахаар очсон манай улсын санхүү, хууль хяналтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтын ажиллагааны зөвлөлийн багийн бэлдсэн илтгэл бол Монголд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, нийгмийн шударга бус байдал, авлигын индекст нөлөөлөх үзүүлэлтийн зөвхөн нэг тал нь гэдгийг тэд андахгүй. Дэлхийтэй хөл нийлүүлэн, эдийн засгийн харилцаанд саадгүй орох нөхцөлийг бүрдүүлэх, өсөж буй үзүүлэлтээ хамгаалах, хямралаас зайлсхийх зэрэг бодлого шийдвэрүүдийн үндсэн суурь нь санхүүгийн цэвэр тогтолцоо гэдгийг улстөрчид ухаарах цаг зайлшгүй иржээ.
Э.Батцэцэг