УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон шийдвэрийн талаар мэдээлж байна.
Ардчилсан нам Үндсэн хуулийн асуудлаар гурван байр суурь илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, орон нутгийг хөгжүүлэхийн тулд орон нутагт эрх мэдлийг олгох, гуравдугаарт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг болно.
Дээрх саналуудыг Үндсэн хуульд нэмэль өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өнөөдөр гардуулан өгөх бөгөөд нийт 18 зүйл, заалт байгаа юм байна.
АН-ын зөвлөлийн саналыг МАН-ын бүлэг авч хэлэлцэх талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тиймээс саналаа өнөөдөр гардуулах юм.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх сонгуульд зориулж хийх ёсгүй. Наанадаж 20 жилийг харж байж хийх ёстой. Гэтэл сүүлийн үед ирэх сонгуулийн сурталчилгаа болж байгаа мэт харагдаж байна. Хэсэг улс төрчдийн 2020 оны сонгуулийн сурталчилгаа болж байгааг хэлэх нь зүйтэй" гэсэн юм.