Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрөөс эхлэн хэрэгжих байсан авто замын гурван бүсчлэл иргэдийн дэмжлэг аваагүй учраас түр хугацаагаар хойшилсон талаар мэдээлж байна.
Нийслэлийн засаг дарга аливаа ажлыг хэрэгжүүлэхдээ иргэдээ сонсож, саналыг нь авч байхыг үүрэг болгосон. Энэ дагуу хоёр удаа санал асуулга явуулсан. Эхний удаад твиттер хуудсаар дамжуулан авсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 60 хувь нь гурван бүсэд хуваахыг дэмжсэн байна. Харин хоёр дахь удаагийн санал асуулгыг илүү өргөн хүрээнд буюу мэдээллийн сайт, фэйсбүүкээр дамжуулан авахад 60 хувь нь дэмжээгүй байна.
Тиймээс эхний ээлжинд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа дахин бүсчлэлийн асуудлыг ярих юм. Тодруулбал cable car, тусгай замын автобус зэрэг нийтийн тээврийг ашиглалтад оруулна гэв.
Замын түгжрэлийг бууруулахад хамгийн бага зардалтай, хамгийн үр дүн хурдан ажил нь бүсчлэл байсан байна. Хичнээн зөв шийдэл байсан ч иргэд дэмжээгүй бол хэрэгжих боломжгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.