gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бид дэлхийн тавцанд

Бизнес
2019-12-02
630
Twitter logo
630
Twitter logo
Бизнес
2019-12-02
Бид дэлхийн тавцанд

Хууль зүйн үйлчилгээг мэдээллийн технологид суурилан “хялбаршуулах”, “хүртээмжтэй болгох” нь Хуулийн технологийн гол зорилго юм. Үр дүнд нь хуульчдын ажлын бүтээмж эрс нэмэгдэх, нарийн тоо, судалгааны мэдээллийг боломжит хугацаанд, хялбар аргаар боловсруулахаас гадна иргэдэд хүргэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэн-хуульч хоёрыг шууд холбох гүүр болох юм.

Та мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс хүссэн үедээ, гар утсаа ашиглан текстээр, дуу хоолойгоор, видео хэлбэрээр өөрт тулгарсан бэрхшээлийг асууж, ярилцвал ямар вэ? Эсхүл гэрээ, баримт бичиг захиалах, хянуулах, худалдан авахдаа хүсэлтээ цахимаар илгээн, төлбөр тооцоогоо цахимаар гүйцэтгэвэл ямар вэ? Энэ нь замын түгжрэлтэй, зогсоолын хомсдолтой, хаягжуулалт тааруу Улаанбаатар хотод таны цаг, зардлыг хэмнэсэн, зөв шийдэл биш гэж үү? Энэхүү боломжийг Монгол улсад анхлан, цогцоор нь нэвтрүүлэхээр ажиллаж буй Лигал Сорс ХХК-ийн “iLAW” платформ танд олгож байна.

Тус платформыг хуульчид болон мэдээллийн технологийн инженер хэсэг залуус нэгдэн 2019 оны 01 дүгээр сараас эхлэн “зардал ихтэй, цаг зав, газар зүйн байршлаас ихээхэн шалтгаалдаг хууль зүйн уламжлалт үйлчилгээг гэртээ, ажил дээрээ, автомашин болон автобусанд эсхүл хөдөө, орон нутагт, гадаад улсад хаанаас ч гар утас, таблет, компьютер ашиглан хурдан, шуурхай, хялбар аргаар авах боломжийг бий болгох” зорилгоор хөгжүүлж 9 дүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлсэн юм.

Нэвтрүүлэлт хийгдсэнээс хойш, iLAW платформ нь 11 сарын байдлаар ойролцоогоор 24’000 орчим хэрэглэгчдэд үндсэн 6 үйлчилгээг амжилттай хүргэж ажилласан байна. Энэхүү амжилт нь нэг талаас Монгол улс дахь үүрэн холбоо хэрэглэгчдийн тоо 2019 оны эхний хагас жилийн байдлаар 4.3 саяд хүрсэн, эдгээрээс 3.3 сая нь ухаалаг утастай буюу хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ жил тутам 50%-иар өсч байгаа үзүүлэлттэй холбоотой. Нөгөө талаас Монгол улсын иргэд хууль зүйн үйлчилгээг зайнаас авах хэрэгцээ, шаардлага их байгааг илтгэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ба түүний зорилгод “Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл иргэдэд мэдлэг, мэдээлэл, үйлчилгээг үр дүнтэй хүргэх энгийн бөгөөд хялбар арга зам нь цахим болохыг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо.

Хуулийн технологи нь 2000 оноос эрчимтэй хөгжиж АНУ-ын тус салбар дахь хөрөнгө оруулалт 2018 оны байдлаар 1.7 тэрбум ам.долларт хүрч 2017 онтой харьцуулахад 713%-иар өссөн нь “мэргэжлийн” хөрөнгө оруулагч нар тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэл үзүүлж байгаагын илрэл юм.

Бидний хувьд хуулийн технологийн цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирсэн нь эсрдэл, зардал ихтэй ч цаг үеээ олсон, хууль зүйн үйлчилгээний ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон, бахархууштай түүхэн амжилт боллоо. Зах зээлд эрэлттэй байгаа хиймэл оюун ухаанд суурилсан, өгөгдлөө өөрөө боловсруулах чадвартай хуулийн технологи бидний өдөр тутмын амьдралд маш чухал ач холбогдолтой юм.

Монгол улсаас анх удаа гадаад зах зээл рүү чиглэсэн iLAW платформын iLAW WORLD үйлчилгээг БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан 2019 оны 12 дугаар сарын 01-нд Сөүл хотноо танилцуулж, албан ёсны нээлт хийв.

Энэхүү үйлчилгээ нь монголчуудад тулгардаг хуулийн асуудлыг технологийн дэвшилтэт арга, хямд зардлаар монгол болон солонгос мэргэжлийн хуульч, өмгөөлөгч, орчуулагч, нотариатч оролцон цогцоор нь шийдвэрлэхэд зориулагдсан  бүтээгдэхүүн юм.

Монголын гэх, Бидний гэх тодотголтой ухаалаг эрх зүйн үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй монголчууд хил хязгааргүй авах боломжийг олгосон “шилдэг технологи”-г бид хамтдаа хөгжүүлэхэд миний ч таны ч оролцоо чухал учир зөвхөн та дэмжихээс гадна ilAW аппликейшныг гар утсандаа суулгаж, өөрийн хэрэгцээндээ ашиглан бусдад түгээх, санал сэтгэгдлээ хуваалцах нь хамгийн үнэ цэнэтэй дэмжлэг юм.

Азид тэргүүлэх ухаалаг эрх зүйн үйлчилгээг үзүүлэгч байх алсын хараатай Лигал Сорс ХХК-ийн залуучууд iLAW платформыг санаачлан бий болгосон нь Монголд төдийгүй Дэлхийд эх орныхоо нэрийг гаргах үнэ цэнэтэй Монгол брендийг бий болгожээ.

Шинийг санаачлагч, эрч хүчтэй, зоригтой, шилдэг залуусдаа ажлын амжилт хүсч, Дэлхий тавцан та биднийх байг ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан