Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс санаачилсан, Эрхүү мужийн үерт нэрвэгдсэн иргэдэд туслах аяны хоёрдугаар шат амжилттай үргэлжилж байна.
Гэрээ алдсан хүүхдүүдийг Монголд авчран амраах ажил албан ёсоор эхэлж, 9-17 насны 42 хүүхэд хүлээж авчээ. Монгол -Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох Улаанбаатар Төмөр Зам хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэжээ.
Эдгээр хүүхдүүд энэ сарын 16-наас ирэх сарын 25-ныг 40 хоног амарна. “Найрамдал” олон улсын цогцолборт ирэх сарын 1 хүртэл, үргэлжлүүлээд Эрдэнэтийн “Найрамдлын эрдэнэс” зусланд 25 хоног амрах юм. Аяныг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, “Найрамдал” зусланд амраах зардлыг улсын төсвөөс гаргажээ.
Аянд нэгдэж, тусламж үзүүлсэн хүмүүсийн хандивыг цүнх, хичээлийн хэрэглэл болон бусад нэн хэрэгцээтэй зүйлд зарцуулна гэж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс мэдээлэв.