Хятадын Megvii гэх стартап Засгийн газартаа хүний нүүр царайг таних технологийг нийлүүлдэг бөгөөд саяхнаас үйл ажиллагаагаа өргөжүүлэн гэрийн тэжээвэр амьтдыг хиймэл оюун ухааны тусламжтай таних системийг хөгжүүлжээ.
Тэдний хөгжүүлсэн гэрийн тэжээвэр амьтдыг таньж, илрүүлэх систем нь хоншоорын хээг ашиглан нохойг 95%-ийн нарийвчлалтай таньж байгаа аж. Хэрэв иргэд уг технологийг ашиглах сонирхолтой байвал өөрийн утсандаа зориулалтын аппыг татан авч утасныхаа камерын тусламжтайгаар өөрийн нохойн хоншоорын хээний зургийг оруулан бүртгүүлэхэд л хангалттай. Одоогийн байдлаар тус аппын мэдээллийн санд 15,000 гэрийн тэжээвэр нохойн мэдээлэл байгаа гэнэ.
Гэрийн тэжээвэр амьтдын царай таних технологи нь сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж байгаа бөгөөд өмнө нь уг технологийг зэрлэг ан амьтдыг хамгаалах зорилгоор судлаачид ашигладаг байсан юм.
АНУ-д царай таних системийг ашиглан алга болсон гэрийн тэжээвэр муур, нохдыг олж өгдөг Finding Rover нэртэй апп байдаг. Харин Megvii-ийн хөгжүүлж буй апп нь дан ганц алга болсон гэрийн тэжээвэр амьтдыг олоод зогсохгүй иргэдийг нохой, муураа хэр зэрэг хариуцлагатай тэжээж байгааг хянах давхар зорилготой ажээ.
Эх сурвалж: The Verge