Лос Анжелес Лэйкерс багт нэгдээд удаагүй байгаа лигийн шилдэг довтлогчдын нэг Энтони Дэвис шигшээ багийн бэлтгэлээс нэрээ татсан байна. Тэрээр ДАШТ-д тоглохоос илүүтэйгээр Лэйкерс багийн хамтаар NBA аваргын төлөө дайралт хийх нь илүү чухал хэмээн үзэж байгаа юм.
ДАШТ-д тоглохоос татгалзсан Энтони Дэвис 2020 оны Токиогийн олимпод тоглоно гэдгээ хэлсэн байна. Түүний хувьд 2012 онд Лондонгийн олимп, 2014 онд Испанид зохион байгуулагдсан ДАШТ-д тус тус алтан медаль хүртэж байсан билээ.
Сүүлийн хоёр жил дараалан дэлхийн аварга болоод буй Нэгдсэн Улсын шигшээ баг 08 сарын 31-нээс 09 сарын 15-ны хооронд урд хөршид зохион байгуулагдах ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр баг байх нь ойлгомжтой юм.
Нью Орлеанс Пэликанс багийн бүх цаг үеийн оноо авалтын лидер, 6 удаагийн бүх одод Энтони Дэвис өнгөрсөн улиралд 25.9 оноо, 12.0 самбар, 3.9 оновчтой дамжуулалт, 2.4 хаалт, 1.6 бөмбөг таслалт дунджилжээ.
П.Хатансайхан