Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна.
1819 оны тавдугаар сарын 24. Виктория хатан төржээ
Их Британи ба Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан Виктория 1819 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр уламжлалын дагуу 18 насандаа хаан ширээг өвлөж аван 63 нас хүртлээ суужээ. 45 жилийн турш засагласан тэрээр Британийн үйлдвэрлэл, соёл, улс төр, шинжлэх ухаан, цэрэг арми гээд бүхий л салбарыг өргөжүүлж, хөгжүүлсэн юм.
1844 оны тавдугаар сарын 24. Анхны телефон зурвасыг илгээв
Америкийн зохион бүтээгч, зураач Самуэл Морс 1844 оны энэ өдөр анхны телефон зурвасыг илгээж байв. АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Балтимор хот руу дамжуулсан тус анхны зурваст “Бурхан юу бүтээсэн бэ?” гэсэн Библийн ишлэлийг бичжээ. Энэ үгийг Морсын найзын охин нь санал болгосон байна. Цахилгаан соронзон ашиглан зохиосон уг телефон зурвасыг харилцаа холбоонд ашиглахын тулд Морс цагаан толгойн код зохиосон юм. Өдгөө энэ нь “Морз код” хэмээн алдаршсан билээ.
Эх сурвалж: onthisday.com