Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар 2012 онд гэрээ хийн, барьж эхэлсэн “Их тойрог” төслийн 220/110/35 кв-ын 2х125 MBA хүчин чадалтай “Сонгино” дэд станцын барилгын ажил дууссан ч ашиглалтад ороогүй байгаа юм.
Тус станц гурван жилийн өмнө ашиглалтад орох байсан ч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож чадалгүй, газрын маргаан үүсэж, шүүхэд шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Хэрэв тус станц ашиглалтад орохгүй бол олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалт орохгүй, Оюутолгой, Таван-толгой зэрэг бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангаж чадахгүй байх эрсдэлтэй юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та нар гурван жил энэ улсын ажлыг гацаалаа. Одоо боллоо. Өвлийн ачаалал эхлэхээс өмнө “Сонгино” дэд станцыг ашиглалтад оруул. Үгүй бол гэрээгээ цуцалж өөр компанид зайгаа тавь. Мэдээж хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл байгааг ойлгож байна. Гэхдээ та нар улс орноо гэсэн сэтгэлтэй байж, нийгмийн хариуцлагаа хүлээн иргэн, улсын ашиг сонирхол зөрчигдөж буй энэхүү ажлыг яаралтай дуусга” хэмээн “Сонгино” дэд станцын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “ЭХБУТ” ХХК-д даалгалаа.
“Сонгино” дэд станцын бүх тоноглол, барилга байгууламжууд баригдсан байгаа ба одоо зөвхөн холболтын ажил үлдээд буй юм. Холбох явцад Хүүшийн зоорь, Зайсангийн аманд байрлах хоёр газар аж ахуйн нэгжтэй газрын маргаан үүссэн. Маргааныг шийдвэрлэхийн тулд эвлэрэхээр болсон. Харин эвлэрэхийн тулд 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үлдэгдлийг төлөх шаардлагатай байгаа аж.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Хөрөнгө оруулалтын ажил удааширснаас улсад цаг хугацааны болоод эдийн засгийн хохирол учирдаг. Тиймээс цаашдаа тэрхүү хохирлыг ажил дааж авсан компаниар төлүүлэх жишиг тогтоох бодолтой байна. Ингэж байж гүйцэтгэгч компаниуд ажлаа шуурхай хийж, улсад хохирол учрахгүй” гэв.