ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ ЧАНАРЫГ ХАНГАХ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 21 аймаг, 330 сум, 1613 багт, нийслэл 9 дүүрэг, 152 хороонд хуваагдаж байна. 330 сумын 50 гаруй хувь нь 3000-аас доош хүн амтай байна. Нэгээс бага хувь буюу хүн ам буурсан 211(64%) сум байна. 2005 онд “Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах асуудлыг судлах УИХ-ын түр хороо байгуулагдаж байжээ. Төрөөс төвлөрлийг сааруулах нь үр дүнтэй, хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэх гол шинэчлэл гэж үздэг гэжээ. Энэ тухай Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Монгол орныг бүсчлэн хөгжүүлээгүйгээс иргэдийн талаас илүү хувь нь нийслэл хотдоо “угаартаж” байгааг хотынхон ухаарах сөхөө алга гэсэн бичвэр уншлаа. Төвлөрлийг яаж сааруулах вэ?
-Юуны түрүүнд сум, аймгийн төвийг хөгжүүлэхэд эдийн засгийн хүчин зүйл болох орлого, өмч маш чухал. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал аймаг, сумд эдийн засгийн хувьд биеэ даах чадваргүй байна. 20 аймгаас 4 нь, 330 сумаас 1-2 сум улсын төсвөөс татаас авахгүй хэмжээнд орлоготой. Гэхдээ эдгээр сум, аймаг төрийн бодлогын үр нөлөөгөөр гэхээсээ илүү иргэдийн санаачилгаар хөгжиж байна гэж хэлж болохоор. Хоёрдугаарт хүн ам тархалтын хүчин зүйл байна. Монгол Улсын нийт сумдын 50 гаруй хувь нь 3000-аас доош хүн амтай байна гэдэг нь тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж төдий чинээ багасаж байгаа гэсэн үг.
20 аймгаас 4 нь, 330 сумаас 1-2 сум улсын төсвөөс татаас авахгүй хэмжээнд орлоготой.
Нөгөө талд Улаанбаатарын хүн ам жил бүр механикаар нэмэгдэж, хүн ам буурсан 211 сумаас аймаг, хот руу шилжиж, улмаар хотод үйлчилгээ хүргэхэд бэрхшээл, асуудал нэмэгдсээр байна. Замын түгжрэл, хүүхдийн анги дүүргэлтийн ачаалал, утаа, эмнэлгийн үйлчилгээ гээд л үргэлжлүүлж болно. Жишээ нь, Баянзүрх, Сонгино хайрхан дүүрэг хамгийн их хүн амтай дүүрэг, 300 гаруй мянган оршин суугчтай.
Аймагтай харьцуулахад дундаж хүн амтай нэлээн олон аймгийн оршин суугчтай тэнцэх хүн ам зүйн төвлөрөл үүссэн. Нийслэлийн дараах хүн ам төвлөрсөн Дархан-Уул, Орхонд 100 орчим мянган хүн амтай, бусад аймгийн хүн амын тоо 10-60 мянгын хооронд байдаг.
Иргэд яагаад Улаанбаатар юмуу суурин газар руу шилжээд байна вэ гэдэгт хариулт хайх ёстой. Ер нь хүн аль таатай орчинд, ажилтай, орлоготой, нийгмийн үйлчилгээг хангалттай авч чаддаг орчинд л амьдрахыг хүснэ. Өнөөдрийн нөхцөл байдалд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй биш, ажлын байргүй, бизнес эрхлэх нөхцөл хумигдмал, орлогогүй нөхцөлд бол энэ нүүдэл саарахгүй. Нийслэлийн Засаг дарга шилжилт хөдөлгөөнийг түр хориглосон захирамж гаргасан нь амиа аргацаах гэсэн оролдлого.
Мөн утааг багасгах, эрүүл мэндийг анхаарах шаардлага байгаа ч уршиг нь өнөөдөр албан ёсоор хаягийн бүртгэлгүй иргэдийн тоо нэмэгдсэн хэвээр, төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх, харьяалалгүй гэдгээр хүүхдээ сургуульд өгөх, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээ авахад хүндрэлтэй асуудал хуримтлагдсаар л байна. Тэгэхээр иргэдийн амьдрах орчны чанарыг хангах, орон нутгийн хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдэх төрийн бодлого хэрэгтэй байна.
Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд эдийн засгийн ямар хөшүүргээр орон нутагт амьдрахыг дэмжиж болох вэ гэдгийг бодолцох, дэд бүтэц дагаж суурьшил, төвлөрөл үүсдэг учир хот, тосгоныг зам, харилцаагаа дагаж хөгжүүлэх г.м алсын хараа ч хэрэгтэй байна, нэн даруй утаанаас салах алхмууд ч шаардлагатай.
-Сум хэдэн хүн амтай байвал эдийн засгийн эргэлт үүсэх вэ?
-Сумын хүн ам 5000-аас дээш байвал хүртээмжтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг бизнес эрхлэх, ажлын байр бий болох боломжтой гэж судлаачид үздэг. Үүнийг дагаад гол нь амьдрах орчны чанар л дээрдэх учиртай. Статистикаас харахад одоогийн 329 сумаас 100 гаруй сум 4000-аас дээш хүн амтай байна. Хэрэв ийм болбол төсвийн хуваарилалт төвлөрнө. Гэтэл өнөөгийн байдлаар тухайлбал, 1000 байна уу, 5000 хүн амтай сум байна уу, адилхан шахуу л төсөв зарлагадаж байна.
ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ИТХ ЯМАР ЧИГ ҮҮРЭГТЭЙ, ЮУ ХИЙДГИЙГ МЭДДЭГҮЙ
-Сумыг яаж хөгжүүлэх вэ? Гол асуудал нь юу вэ?
-Гол асуудал өмнө хэлсэнчлэн эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх боломж, бас хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжил зэргээс шалтгаалж байна. Ажиглаж байхад хаана хөгжил сул байна гэхээр алслагдмал нутаг, дэд бүтцээс, төвлөрсөн суурин газраас хол, дээрээс нь талцсан, намчирхсан үзэл ноёрхсон газар ажил явдаггүй юм билээ.
Мэдээлэлгүй иргэд орон нутагт явуулж байгаа бодлого, үйлчилгээний тухай ойлголтгүй учраас оролцдоггүй, дэмждэггүй. Харин Засаг дарга, ИТХ-аас мэдээллээ ил тод, байнга хүргэж чаддаг газар бол иргэд харьцангуй идэвхтэй, оролцоо сайн байдаг. ИТХ-ын талаар хандлагын судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь ИТХ ямар чиг үүрэгтэй, юу хийдгийг мэдэхгүй гэж хариулснаас харахад Иргэдийн төлөөлөгчийн хурлын ажиллаж байгаа байдалд бас дүгнэлт хийх учиртай. Цаашид хэрэв мэдээлэл авбал оролцох сонирхолтой байгаагаа иргэдийн дийлэнх нь илэрхийлсэн байсан. (Хөдөө орон нутагт 70 хувь, хотод 51.8)
Хүн ер нь би заавал эндээ л амьдарна гэхээсээ илүү тав тухтай газар амьдрахыг л хүсдэг боловуу.
Дараагийн чухал асуудал бол сумдыг нэгтгэх боломжийг нээх тухай асуудал яригддаг. Тодорхой босго, шалгуур үзүүлэлтийг нь тодорхойлоод сумдыг нэгдэн нийлэх зохицуулалтыг Үндсэн хууль, улмаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгах боломжтой. Бие биетэйгээ ойрхон, эсвэл аймгийнхаа төвтэй 50 км-ийн дотор зайд оршдог, хүн ам нь бага сумдыг нэгтгэх, хөдөлгөөнд оруулах үйл явцыг албадахаас илүү өөрсдөөр нь санаачилга гаргуулан төрийн бодлогоор дэмжиж болно.
Хүн ер нь би заавал эндээ л амьдарна гэхээсээ илүү тавтай тухтай газар амьдрахыг л хүсдэг болов уу. Өөрөөр хэлбэл тухтай орчинд, эмнэлгийн чанартай үйлчилгээ, боловсролын хүртээмжтэй байдал, тогтвортой ажлын байр, орлогыг хүсдэг. Төрөөс тогтолцоогоор, бодлогоор суурийг нь засах үүрэгтэй.
Түүнчлэн сумдад өмчтэй, орлоготой байх боломжийг олгох хэрэгтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн, ажлын байртай, орлоготой газар руу л хүн төвлөрдгийн жишээ Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сум. 2018 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хийсэн дүн шинжилгээнд дурдсанаар жил бүрийн Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах явцад нутгийн удирдлагын эрх мэдэлд халдсан, орон нутгийн чиг үүргийг багасгах эсхүл санхүүжилтгүй чиг үүрэг өгөх, орон нутгийн өмчийн талаарх эрхийг нь багасгах гэх мэт өөрчлөлтүүдийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулдаг сөрөг практик тогтоод байна гэж дүгнэсэн байсан. Энэ байдлыг залруулах учиртай.
-Сумдыг нэгтгэхэд саад болох хүчин зүйлс юу вэ?
-Үндсэн хуульд эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлийг харгалзаад иргэдийн болон ИТХ-ын саналыг үндэслэн Засгийн газрын уламжилснаар УИХ шийдвэрлэхээр заасан байдаг. Өнөөдрийг хүртэл сумдаа нийлүүлье гэх санаачилга бараг гарсангүй. Нэг талаар төрсөн сумын, газрын нэр нь алга болно гэдэг ч юм уу уламжлалт нутгаа дээдлэх заншилтай холбоотой байх л даа. Нөгөөтээгүүр, УИХ-ын гишүүд сонгогчдын тоогоо цөөлөх сонирхол байна уу? УИХ-ын гишүүд тойргоо тордох нэрийдлээр төсвөөс мөнгө авч сургууль, эмнэлгийн байшин засах, дээвэр солих мэтэд зарцуулж эргэж сонгогдох хүсэл эрмэлзэл нөлөөлж байна уу. Нэгэнт ийм л байсан гэдгээс салж, яавал ирээдүйд өөрчлөгдөх вэ гэдгээ харах цаг үеийн л асуудал.
Б.Чимид багш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулахад таван хүчин зүйл харгалзах учиртай гэсэн байдаг.
1. Нутаг дэвсгэрийн хэмжээ,
2. Хүн амын тархалт байршил, үндэсний бүрэлдэхүүн
3. Оршин хөгжих байгаль-эдийн засгийн нөхцөл
4. Засаг захиргааны ажлыг залгуулах, хүн амд үйлчилгээ хүргэх боломж
5. Зам харилцаа, усны нөөц зэрэг дэд бүтцийг харгалзах учиртай
Ингэснээр аймаг, сум, нийслэл, дүүрэг өөрийгөө тэтгэх тал бүрийн чадавхтай, эрх зүйн харилцааны субъект байж чадна гэдэг.
-Сумын өөрийн орлого гэж бий юу?
-Хуулиар тогтоосноор бол суманд 13 төрлийн орлого шууд орох ёстой. Гэхдээ бодит байдал дээр бууны татвар, хадгаламжийн хүүгийн орлогын 10 хувь ордог юм билээ. Мөн агнуурын орлоготой сум арай дөнгүүр байж магадгүй. Гэтэл ИТХ-аас тогтоож бүрдүүлдэг, 100 хувь суманд ордог ганц орлого нь хог хаягдлын үйлчилгээний хураамж. Хогоо зөөх, тээвэрлэх, булахдаа зарлагадаад л дуусдаг юм билээ.
Мянгат малчид нь жилдээ сая сая төгрөг хуримтлуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний төв байгуулсан.
Тэгэхээр төсвөөс ирэх татаасаас хамаарч бүх шийдвэр гарах болно, тэр нь бас хязгаартай. Иймээс эдийн засгийн хувьд хараат л гэсэн үг шүү дээ. Сумын сургууль л гэхэд хүүхэд нь сумынх, сургуулийн хөрөнгө нь аймгийнх, төсөв нь сайдын багцад байна. Нийгмийн даатгалын 30 үйлчилгээний дөнгөж есийг нь суманд шийддэг (мэдээг нь аймаг руу явуулдаг) бусдыг нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсээр хянуулж шийдүүлдэг юм байна.
Тэгэхээр орон нутагт орлоготой байх, өмчтэй байх, улмаар төсөв хөрөнгийг захиран зарцуулах орон зайг хуулиар олгож, онцлогоо хадгалан хөгжих бодит боломжийг нээх хэрэгтэй. Энэ тохиолдолд иргэд ч маш идэвхтэй оролцож, яавал орлоготой болох вэ гэж толгойгоо ажиллуулж эхэлдэг. Цаг зав, хөдөлмөрөө зарцуулсан зүйлээ хүн торддог. Мэдээж эрх хэмжээ олгосон бол хяналт маш чухал тул иргэдийн хяналт, оролцооноос хамаарна.
-Сумын сайн жишээг та дурдахгүй юу?
-Дундговь аймгийн Гурвансайхан сумыг нэрлэж болно. Тус сумын захын иргэнээс асуухад л тэнд ямар үйлчилгээ, үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэж байна лээ. Маш сайн мэдээлэлтэй, иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ бага, улс төрийн үзэл хуваагдал бага байгаа нь илт анзаарагдсан.
Тухайн орон нутгийн төрийг төлөөлж байгаа сонгуульт ажилтан иргэддээ мэдээллээ сайн хүргээд, шүүмжлүүлж байсан ч тухайн орон нутгийн хүн амын нэгдсэн эрх ашгийн төлөө нэгдэж, ажил хэргээ явуулж чадаж байгаа нь харагдсан. Иргэдийн хандиваар зам, спорт заал барьсан. Мянгат малчид нь жилдээ сая сая төгрөг хуримтлуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний төв байгуулсан байх жишээтэй.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр амжилттай ажилласан жишээ гэвэл, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын аравтын бүлэг, Дорнодын Хэрлэн сумын худалдан авалтад хяналт тавьдаг иргэдийн бүлэг байдаг, бүр журам болгож зохицуулсан байсан. Өвөрхангай аймгийн мөнгөн хуримтлалын бүлэг гээд олон сайн жишээ бий.
ИТХ-аас тогтоож бүрдүүлдэг, 100 хувь суманд ордог ганц орлого нь хог хаягдлын үйлчилгээний хураамж.
-Иргэд нэн тэргүүнд юуг ойлгосон байх хэрэгтэй вэ?
-Та “Ямар орчинд, яаж амьдармаар байна вэ” гэдгээ тодорхойлохоос эхлэх хэрэгтэй. Яг юу хүсэж байгаагаа ойлгосны дараа эрх бүхий байгууллагад хандаж болно шүү дээ. Бэлэнчлэх сэтгэлгээгээ өөрчлөх маш чухал. Сумын 90 жилийн ой, угтах хаалга барьсан зэргийг хийсэн ажил, ахиц дэвшил гэж ярьж суудгаа болих хэрэгтэй болов уу. Суманд ямар ажлын байр бий болгов, урт хугацаанд өгөөжөө өгөх ямар үйлчилгээ, үйл ажиллагааг эхлүүлэв гэдэг дээр анхаарч, оролцох ёстой.
Эвлэлдэн нэгдэж, хөгжиж буй жишиг сумдыг судлах хэрэгтэй. Гол нь иргэд төрөөс, орон нутгаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд оролцож, ойлгох нь таны амьжиргаа болон амьдралын чанарт нөлөөлж байдгийг ойлгох нь чухал. Иргэдээс шалтгаалах зүйл олон ч бас хүч хүрэхгүй юм бий. Хамт төлөвлөх, давуу талаа тодорхойлох, иргэдийн идэвх буюу шүүмжлээд суух биш бодитой оролцоо, хяналт үнэхээр чухал байна. Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэдэг зүйр үг байдаг даа. Мэдээж улсын хэмжээнд төрөөс энэ чиглэлээр хүрэх үр дүнгээ, түүнчлэн алс хэтийн, дунд хугацааны, ойрын богино хугацааны бодлогоо тодорхойлох ёстой.
-Хянана гэдгийг юу идэж ууж байгаа бол гэж хардах гэж ойлгодог тухай нэгэн багийн дарга ярьж байсан?
-Багт бол ямар ч төсөв хөрөнгө байхгүй гэдгийг тухайн иргэн мэдэхгүйгээс ийм асуудал үүсэж байна. Харин сум, дүүргээс эхлээд төсөвтэй. Тэгэхээр санхүүжилт, төсвийг ил тод мэдээлэх, ямар ангиллаар зарцуулах, үнэхээр зарцуулсан эсэх, шаардлагатай эрэмбэлэх асуудал зэрэгт иргэд хяналт тавих боломжтой. Дорнодын Хэрлэн сумын иргэдээс төрийн хөрөнгөөр хийсэн худалдан авалт, бараа үйлчилгээнд хяналт тавьсан байсан, цэцэрлэг зассан байлаа гэхэд засварын чанар, бараа материалын нийлүүлэлт, гүйцэтгэл, доголдлыг хянах гэх мэт, ямар нэг доголдол илэрвэл төрийн талаас хариуцсан албан тушаалтан, гүйцэтгэгч компани, иргэдийн хяналтын бүлэг нийлээд суугаад ярилцаж, сайжруулах, зөвлөх, асуудлыг шийдвэрлэдэг сайн туршлага бий.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.