gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их аварга Д.Дагвадорж Монгол туургатны үндэсний бөхийн наадамд хүндэтгэл үзүүлнэ

Спорт
2009-04-23
0
Twitter logo

Монгол туургатны өнө эртний соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Монгол бөхийг хөгжүүлэх, Монгол туургатны бөхчүүдийг хооронд нь арга туршлагыг нь солилцуулж, бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулагдаж буй Монгол туургатны үндэсний бөхийн наадам маргааш эхлэх гэж байна.

Энэхүү наадамд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 40 бөх, ОХУ-ын Тувагаас 15 бөх, Буриад 5 бөх оролцож, хоёр өдөр зохиогдоно. Тува улсаас ирэх 15 бөхийн дотор туршлагатай бөхчүүд байгаа бөгөөд “бид Монголын үзэгчдэд сюрприз барьж магад” хэмээн Тувагийн багийн ахлагч Ондар ярьж байна.

Эхний өдрийн барилдаан маргааш эхлэх бөгөөд Монголын үндэсний хүчит 256 бөхийн барилдааныг явуулна. Энэ өдрийн барилдааныг Монгол үндэсний бөхийн наадмын бүхий л дэг жаягийн дагуу явуулах гэнэ. Өөрөөр хэлбэл гадаад бөхчүүдэд Монгол үндэсний бөхийг харуулах учиртай ажээ. Мөн гадаадын бөхчүүдийн дунд Монгол үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, бөхийн оноолтыг сугалаагаар явуулах юм. Энэ барилдаан нь бусад орны бөхчүүд Монгол үндэсний бөхөөр хэрхэн барилдахыг сонирхуулах, гадаадын бөхчүүдийн чансааг тогтоох зорилготой.

Харин хоёр дахь өдрийн барилдаан нь 26-ны өдөр болно. Монгол туургатны үндэсний бөхийн наадмын шигшмэл 128 бөхийн барилдаан энэ өдөр болох юм.

Барилдааны хугацаа нь даваа харгалзахгүйгээр 15 минут үргэлжлэх бөгөөд хаялцаагүй тохиолдолд элэг бүс, сэнжигний барьц бариулна. Хэн нэг нь хаяхгүй бол шодож, баруун, зүүн дан шуудагнаас золгуулна. Хэрэв хаялцахгүй бол баруун зүүн давхар шуудагнаас золгуулах гэнэ. Мөн хаялцаагүй тохиолдолд нэг бөх нь барьцгүй, нөгөө бөх нь давхар шуудагны барьцтайгаар барилдааныг хаялцтал үргэлжлүүлэх дүрэмтэй. Барьц задарсан тохиолдолд бөх нь мөн барьцнаас барилдана. Барьц сонгох бөхийг харин шодож тодруулах ажээ.

Барилдааны оноолтыг сугалаагаар тодруулах гэнэ. Монгол туургатны бөхийн барилдаанд оролцох нийт бөхчүүд үндэсний бөхийн цол зэргийн эрэмбэ харгалзахгүйгээр бүгд сугалаанд оролцоно.

Энэхүү наадмын зардал нь нийт 120 сая төгрөг болж байгаа бөгөөд түрүүлсэн бөх 20 сая, үзүүрлэсэн бөх 8 сая төгрөг авах бол шөвгийн дөрвөн бөх 2,5 сая төгрөгийн шагналтай.

Монгол туургатны үндэсний бөхийн наадам АСА циркт болох бөгөөд Их аварга Д.Дагвадорж 26-ны өдрийн барилдаанд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэх юм.

Монгол туургатны үндэсний бөхийн дараагийн наадам ирэх наймдугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох ажээ.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан