Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болсон юм. Хурлаар түүний эзэмшдэг, 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй амины орон сууцыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна.
Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд амины орон сууц захиалан бариулсныг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм.