2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор зарлаж байв.
Хүн нэмэгдсэн энэ баярт мэдээг хэвлэлүүд хүргэж байсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охины аав, ээжтэй утсаар ярин баяр хүргэж, Монголжин хэмээх нэр хайрласан билээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголжингийн чацуутан улсын хэмжээнд 181 хүүхэд мэндэлжээ. Х.Монголжин охин өдгөө нэг дүүтэй болсон бөгөөд орон нутагтаа гэр бүлийнхэнтэй эрүүл саруул өсөж байна.
Өмнөговь аймгийн Статистикийн хорооны хамт олон өнөөдөр Х.Монголжин охины цэцэрлэгт очиж, төрсөн өдрийн баяр хүргэн бэлэг өгчээ. “Охин сэргэлэн цовоо, эрүүл саруул өсөж байна. Хөөрхөн дуулж, шүлэг уншлаа” гэж тус аймгийн статистикийн хорооны дарга С.Бямбабаатар мэдээллээ.
Монгол Улсын:
- Нэг сая дахь иргэн 1962 оны аравдугаар сард
- Хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сарын 10-нд
- Гурван сая дахь иргэн Х.Монголжин 2015 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн.
“Хүн амын өсөлтийг хүн амын, төрөлт нас баралтын тоонд үндэслэн урьдчилан тооцоолдог бөгөөд Монгол Улсын дөрвөн сая дахь иргэн 2031 онд төрөх тооцоолол байна” хэмээн Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газраас гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөг өгч байсан бол Өмнөговь аймгийн ЗДТГ орон нутгаасаа төсөв гарган энэ залуу гэр бүлд гурван өрөө байр бэлэглэж байв. Э.Хатанболдын гэр бүл энэ байрандаа амьдарч байна.