“Аав ээжээс ургасан ургамал” гэж өөрийгөө тодотгох дуртай Б.Өсөхбаяр “GoGo-ийн асуултууд” булангийн “Март 8”-ны баярын тусгай дугаарын зочноор оролцлоо.
“The Voice of Mongolia 2018” шоунд оролцож 4 шүүгчийн сандлыг эргүүлж, сүүлийн шатанд өрсөлдөх шилдэг 4 оролцогчийн нэгээр тодорсон тэрээр хурц үг, энгийн байдлаараа хэдийнэ үзэгч олны хайрыг булаагаад амжсан юм.
С.Ононбат шүүгчийн багт орсон тэрээр
- Цаг баримтлах,
- Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх
- Хүнлэг энэрэнгүй байх гэсэн 3 эрхэм чанарыг С.Ононбат шүүгчээс сурч авчээ. Түүнчлэн аав шигээ нөмөр нөөлөгтэй шүүгчийн багт багтсандаа туйлын их баяртай байсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа.
Монгол бөхийн удам генд нь өвлөгдсөн гэж итгэдэг ба 16 настайдаа хүргэн ах нартайгаа барилдан, давж байсан удаатай аж. Өөрийн биеэ урлаж, чөлөөт цагаа фитнесст өнгөрөөдөг Б.Өсөхбаяр бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд ч чансаагаа сорьж үзжээ.
Айлын ганц хүү учир аяга таваг угаахаас эхлээд гал түлэх, ус авах гээд гэрийн ажлыг “хашраадаг” байна.
Хамгийн гол нь хандлага гэж үздэг тэрээр өөрийн ирээдүйгээ зөв хандлага, сайн итгэл үнэмшлээр жолоодохыг хичээдэг. Царай зүсний үнэлэмжээс илүү ээж шигээ дайчин, амьдрал ойлгодог, харсан зүгрүүгээ хамтдаа алхаж чадах хүнтэй гэрлэхийг хүсдэг ажээ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан ээждээ гэнэтийн бэлэг барьж, сэтгэлийн үгээ нулимс дуслуулан хэлсэн, хайр түгээм бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Хүлээн авна уу.
Зураглаач, эвлүүлэгч О.Сүхбат