2004 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотоос сонгогдсон Р.Эрдэнэбүрэн,
гарыг нь ганзаганд хүргэсэн хүнийхээ өөдөөс шороо цацаж, намаасаа гаран
Ардчилсан намд орсон. Саарал ордонд ороод л амлаж, ярьж байснаа мартаж, ойргоо умартсаныхаа
төлөөсөнд 2008 онд тэрбээр тойроггүй хоцорсон. Аав ээжийнхээ нутаг Дундговь
аймагт очвол л нэг гарч магадгүй гэж бодож байтал нь Ардчилсан нам хуучин гишүүн
Дэлгэрмаадаа тэр тойргийг өгчихсөн. Р.Эрдэнэбүрэнд ялах найдваргүй ганц нэг
тойрог санал болгосон ч тэр татгалзсан. Энэ нь түүний сайд болох хүсэлтэй
холбоотой байж. Ардчилсан нам сонгуульд өрсөлдөөд ялагдсан гишүүдээ албан тушаал горилогчдын
хамгийн адагт тавьдаг дүрэмтэй. Харин ирэх засгийн газарт УИХ-ын гишүүн бус
хүмүүсийг оруулах магадлал бий. Тэгэхээр тэртэй тэргүй ялахгүй нь
тодорхой УИХ-ын сонгуульд оролцож, нэрээ баастаж,
мөнгөө үрж байснаас нэр цэвэр өөрөө татгалзсан хүн болж үлдвэл дараагийн
Засгийн газарт орох магадлал ихсэнэ гэж тооцсон хэрэг. Мэдээж намаа ялж
засгийн газар байгуулна гэсэн бат итгэлтэйгээр шүү дээ. Тэгээд хүмүүс сонгуулийн
сурталчилгааны мэдээгээ цацаж байхад мань эр говийг цөлжилтөөс хамгаалж байгаа
тухай мэдээгээ цацаж байв. Бодвол Байгаль орчны сайд болно гэж бодсон юм
байлгүй. Сонгуулийн дүн бодсоноос нь өөрөөр гарч Ардчилсан нам ялагдахад мань
эр бушуухан өрөөгөө суллаад алга болсон. Харин ах нар нь гацаа үүсгэж, Засгийн
газраа хамтарч байгуулах санал тавиад байгаа энэ үеэр Р.Эрдэнэбүрэн ордноос, ах
нарынхаа өрөөнөөс салахгүй байгаа гэсэн.