АНТИ-ИСЛАМ ГЭХ ТӨРИЙН БОДЛОГОТОЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ УЛС БОЛ ХЯТАД ГЭНЭ
Гарчигт огт мэдэхгүй нэг гадаад үг ороод ирлээ. Монголд хэвшээгүй, бараг би л анх хэвлэлд тайлбарлаж байгаа нь энэ байх. Лалын терроризм гэж шашнаар нэрлээд байдгийг сөргүүлж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Христийн терроризм” гэдэг нэршил буй болгох гээд бүтээгүй. Тэгж тэгж Норвегид баахан иргэдийг хядсан Андерс Беринг Брейвик гэгчийн нэрээр “брейвикизм” гэж нэрлэж эхэлж байх шиг. Ухаан нь миграцын бодлогын эсрэг хийсэн балмад алхам. Шинэ Зеландад лалын сүмд цагаачид руу халдлага хийж, олон хүний аминд хүрсний дараа ОХУ-ын Чеченийн лидер Кадыров тийм нэр томъёо хэвлэлд анх ил болгожээ.
“Шинэ Зеланд гэж дэлхийн хамгийн тогтвортой нэг хязгаар байдаг. Гэтэл брейвикизм энэ хязгаарт хүрчихжээ. Терроризмоос нэг ч улс үндэстэн хамгаалагдаагүй юм байна. Терроризмд үндэс угсаа, шашин шүтлэг, эх орон гэж алга. Олон улсын терроризмын эсрэг нэгдэн нягтарч, экстремистүүдийг сайн муу гэж ялгаж салгахаа больё”. Энэ бол Кадыровын хэлсэн үг.
Хятадад 18 сая мусульман аж төрж, 30 мянган сүмд мөргөл үйлдүүлдэг. Гэвч цаад шашин нь шинэ хуулиараа хятадчилагдах нигуртай аж.
Лалын шашин ертөнцийн хязгаарт хэлмэгдлээ. Тэгвэл Өмнөд Азийн арлын жижиг улсад христийн шашинтнууд хэд дахин илүү хэлмэгдлээ. Хоёр талаасаа өс авах хэлбэрээр явах нь уу. Аль нь илүү хэлмэгдсэн бэ гэдэг дээр ч цэц сорих гээд байх шиг. Эхлээд лалынхны “хэлмэгдэл”- ийг авч үзье. Хятад нүсэр том, олуулаа, хүчтэй тулдаа лалынхнаа дарж бариад байх шиг. Нэг л өдөр тэсрэх юм байна. Шинжааны нийслэл Урумчид хэд хонохдоо тэгж л мэдэрлээ. Хотоос гадагш гаргахгүй, хаа явсан газраа хяналтын камерын дор. Хятадын дотоодын нэг муж руу нэвтрэх гэж бөөн хүнд суртал. Хятад мөрөөдлийн үзэл сурталд автсан улсад явна гэх мэдрэмж төрсөнгүй.
Олон улсын хүний эрх хамгаалагчдын ярьдагаар анти-ислам гэх төрийн бодлоготой дэлхийн хамгийн том улс бол Хятад гэнэ. Хятадад 18 сая мусульман аж төрж, 30 мянган сүмд мөргөл үйлдүүлдэг. Гэвч цаад шашин нь шинэ хуулиараа хятадчилагдах нигуртай аж. Төвдөд мусульманчууд байсан гэж дуулаагүй. Тэднийг 1950 онд хятадууд албадаж гаргасан. Одоо уйгурын мусульманчуудыг геттод хашиж байдаг, тэр утгаар лалд муу ханддаг эхний улсаар Хятадыг тодруулжээ. Хятадын араас Анголыг нэрлэсэн байна. Лалыг хууль бус шашин гэж хуульчлаад мусульманчуудад хуулийн статус олгохгүй болж, бүх сүмийг хаасан гэж зэмлэжээ. Үүний араас Ватиканыг нэрлэхдээ нэг ч мусульман байдаггүй улс гэсэн байна.
Гэтэл Итали нь Исламын 600 сүмтэй, исламд сүсэглэдэг хүн ихтэй. Бүр Ватикантай хиллэсэн сүм ажилладаг, энэ нь шашны гэхээсээ улс төрийн асуудал болчихсон байдаг юм байна. Лалд дургүй дараагийн улсаар Арменийг тодруулжээ. Азербайжантайгаа харилцаа хүйтэрсэн, Нагорно-Карабахт мөргөлдөөнтэй гээд Армений нутаг дэвсгэрээс бараг бүх мусульманчуудыг хөөж гаргаад бүх сүмийг нь хаажээ. Одоо 3000 орчим лалын шашинтантай, 2011 онд ганцхан сүм нээсэн, Армений муфтият (лалын шашны төв) байгуулсан гэж байна. Гэтэл даян дэлхийд армен-амшенц гэж нийт 400 мянган армен-мусульман байдаг юм байна. Армений араас Японыг шууд нэрлээгүй ч исламыг үл тэвчдэг улсын тоонд оруулжээ.
Лалынхны гомдол ингэсгээд таван улсаар хязгаарлагдана. Дэлхийн бусад улсад шашнаа чөлөөтэй шүтээд бишрээд яваа юм байна. Харин хамгийн их хэлмэгдсэн шашнаараа дуудуулаад байгаа христүүдийн зовлонг сөхөж үзье. Жил бүр итгэл үнэмшлийнхээ хэдэн арав, зуу, мянгаараа алуулж, эсвэл үзэн ядагдаж явдаг ба одоо тэрхүү хэлмэгдэл нь катастрофын байдалд очиж яваа юм байна. Бүр 100 сая хүн Есүс христийн сургаалийг дагалаа хэмээн хөөгдөж туугдсан, хэлмэгдсэн гэх тооцоог гаргажээ. Жил бүр 100 мянган христианыг үхүүлдэг гэсэн байна. Ойрх Дорнод дахь христийн биш орнуудад төдийгүй Умард ба Өмнөд Африк, Зүүн Өмнөд Азид байнга дарамтлуулдаг, хөөлгөж туулгах нь бүү хэл иргэний дайны золиост хамгийн эхлээд өртдөг, тэр ч байтугай Европтоо ч лалын терроризмын хөлд дайрагддаг аж.
Сирид исламист босогчид нь христианчуудыг хяхаж хавчин, хөөж туун дүрвүүлж, лам хуврагуудыг нь хөнөөн, хүйс нэгт охид бүсгүйчүүлийг нь бэлгийн асар их дарамтанд оруулж, сүмүүдийг нь нурааж, христианчууд нь амь гуйж асар их мөнгөн төлбөр исламистуудад төлдөг гэнэ.
Open Doors гэх хүний эрхийн байгууллагын жил тутмын илтгэлээр бол 12 жил дараалан христийн шашныг элдвээр хэлмэгдүүлсэн гэжээ. Энэ жагсаалтад Хойд Солонгос хошуучилж яваа ба христийн шашин шүтлээ гэх ялтайгаар 70 мянган солонгос иргэн торны цаана тарчлан буй аж. Сүмд очоод сүйд болсон юм биш, зүгээр л тархиных нь хаа нэгтэй библийн судрын ганц нэг сургааль байгааг олоод мэдчихдэг, эсвэл хятадаас очсон миссионертай харьцсан гэдгээр цаазын ял аваад олны нүдэн дээр амиа өргөсөн хүн буй гэнэ.
БНАСАУ-ын дараа хүний эрхчид Сомалийг олж нэрлэжээ. Буруу номтон хэмээн жилээс жилд нь баахан хүн нэрлэгддэг, алагдах энүүхэнд, үндэс угсаагаар хядуулахын даваан дээр. Хүн амын 95 хувь нь мусульманчууд учраас өрөвдөнө хайрлана, өмөөрнө энэ тэр байхгүй. Банту хэмээх овгийн сомаличууд хутганы ирэн дээр тарчлан байна. Загалмайн шашин шүтлээ гэж тэднийг зуун зуун жил хоёрдугаар сортын хүнд тооцож иржээ. Улс төрийн эрх бүү хэл, сургууль соёл ч тэдний хувьд хаалттай.
Христийн шашинтнуудыг яргалж тамладаг дараагийн улсаар Сирийг нэрлэж байна. Иргэний дайны үеэр алсан хядсан, хөөсөн тууснаар бол нэгдүгээрт ормоор. Хүн амын 10 хувь буюу хоёр сая сири христиан байна. Алагдсан нь хэдэн түм, дүрвэсэн нь саяас давна. Загалмайн сүмүүдийн 30 гаруй хувийг балгас болгосон, хомс гэж улсын гурав дахь том хот нь ганц ч христиангүй болтлоо цайрсан байна. Сирид исламист босогчид нь христианчуудыг хяхаж хавчин, хөөж туун дүрвүүлж, лам хуврагуудыг нь хөнөөн, хүйс нэгт охид бүсгүйчүүлийг нь бэлгийн асар их дарамтанд оруулж, сүмүүдийг нь нурааж, христианчууд нь амь гуйж асар их мөнгөн төлбөр исламистуудад төлдөг гэнэ.
Сирийн араас миний ажиллаж байсан Египетийг нэрлэжээ. Одоо энэ засгийн үед ч арай гайгүй болсон байх. “Арабын хавар”-ын үед бол арай хэтрүүлж байх шиг санагддаг байсан даа. Христиан хүн ам дээрээ хүчирхийлэхийг үзүүлж өгдөгсөн. Ганцхан жилд л 38 сүмийг бүтэн нурааж, 23-ыг сүйтгэж, христианчуудын 58 орон сууцыг тонон шатааж, христианчуудын 85 дэлгүүр, 16 эмийн сан, гурван зочид буудал сүйдэж байв.
Нэг үндэстэн хэрнээ христиан хүн амаа дарамтлан ялгаварласан баримтууд Ирак, Иран, Афганистан, Саудын Араб, Пакистан, Ливи, Эритреи, Йемен, Судан, Мальдиваас эхлээд хөвөрч байна. Иракт 1400 жилийн турш христийг шүтэгчид хэлмэгдсэн гэх баримт явж байна. Хүн амын ихээр тооцвол Нигери гэж улс онцгойрно. Лалын босогчдын “Боко харам” гэх бүлэг гялалзтал ажиллаж байна. Үгийн орчуулга нь ч харгис. Өрнөдийн боловсрол нүгэл гэсэн үг юм гэнэлээ. Объект нь ойлгомжтой. Христийн сүмүүд. Ням гарагт мөргөлийн цагийг нь онилж байгаад л халдана. Жилдээ 500 мөргөлч үхэх бол энүүхэнд. “Боко харам” нэг удаа 276 охиныг хулгайлсан ба тэд бараг бүгд хар арьст христианчууд. Тэдний олонх нь суллагдахдаа исламд элсчихсэн байсан гэлцдэг.
Шри-Ланкад сүм, зочид буудал руу халдаж алж талсан, хариуд нь нөгөө исламист гэж нэрлэгдсэн бүгдийн ахан дүүс, амраг садан, төрөл садан, найзуудыг Шри Ланкийн сингалын хэт даврагчид бараг аймаглан устгасан гэх аймшигт мэдээ дуулдана. Худал л байгаасай. Хэрэв ийм дээрээ тулбал харилцан егүүтгэсээр гэмгүй хэчнээн их христиан, мусульманы аминд хүрэх гэсэн юм бол?
ХОЁР ШАШИН НЭГНИЙГЭЭ ҮЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГТ Л ГОЛ ЗӨРЧИЛ ОРШИЖ БАЙНА
Лалын ертөнц бол харь өөр шашинтанд нэн хаалттай ертөнц учраас сүм дотор бүү хэл гэр бүл дотор нь юу болж байдгийг тэр бүр мэддэггүй. Ариун нандин ёс заншил, сайн сайхан байхыг нь үгүйсгэж болохгүй. Mанайд муу, манайд сайн байна гэдэгтээ бус хэн хэн нь үл хүлээн зөвшөөрдөгтөө л гол зөрчил оршиж байх шиг. Аугаа их Аллах биднийг бүтээсэн ба бид түүний өмнө сөгдөх ёстой, үүнийг хүн төрөлхтөн зөвшөөрөн дагах ёстой гэдэгтээ мусульманчууд нэн итгэлтэй. Би түүнийг Египетэд алба хаших, ялангуяа Саудын Арабт хавсран суухдаа мөн ч тодоор олж харсан. Санхүүгийн төлбөр тооцоо хийдэг банкийг хүртэл “Эрэгтэй банк”, “Эмэгтэй банк” гээд ангилчихсан.
Шашны зөрүү ялгаа байтугай нэг шашинтан атлаа хоёр өөр урсгалтан байвал (шиит, суннит) яг харь үндэстэн шиг харьцана. Маш хөндий цэрвүү, ураг барилдана гэж гонж.
Hэдэн сая хүнтэй нийслэл хот гэхэд гудамжиндаа эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүлийг ил явуулдаггүй. Газрын тосны баялаг орон, мөнгөөр бялхдаг гэхэд автомашиныг эмэгтэйчүүдэд хорьчихсон. Нэг ч кино театргүй, ерөөсөө театргүй, сонгодог урлагийн наад захын элемент байхгүй. Бүр эмэгтэй хүнийг олон улсын нисэх буудлаар нэвтрүүлэхгүй гэх мэт өрнөдийнхөн өөлж муучилмаар зүйл мөн ч олныг үзсэн дээ.
Шашны зөрүү ялгаа байтугай нэг шашинтан атлаа хоёр өөр урсгалтан байвал (шиит, суннит) яг харь үндэстэн шиг харьцана. Маш хөндий цэрвүү, ураг барилдана гэж гонж. Хувьсгалт тэмцэл Арабын орнуудыг хамарсан биш “Прозелитизм” гэх ял тохож христианчууд руу довтлох, баривчлах, эрүү шүүлт тулгах, сүмийг нь сүйтгэх явдал байнга үзэгдэх болжээ. Прозелитизмын хэргээр олон арван копт–христианчууд “алганы амт” үзжээ. Гэлэнмаа нар доромжлолыг тэсэлгүй улс орноо олноороо орхин оджээ. Христиан коптууд баривчлагдан эрүү шүүлт амсах нь ч ердийн үзэгдэл болжээ. Ингэхэд “Прозелитизм” гэдэг нь Грекийн proselytus үгнээс гаралтай, өөрийнхөө итгэл үнэмшлийг түгээхээр бусад шашин руу хандахыг эрмэлзэх үзэгдэл. Энэ үзэгдлийг лалын друз, алавит урсгалаас бусад бүх шашин зөвшөөрдөг.
Хэдэн жилийн өмнөх нэг баримтаас эшлэн хоёр талын гомдлыг дэнслэх санаа төрлөө. 2012 оны хавар. Иерусалим, Александриа, Антиохи, Киприйн үнэн алдартны шашны хамба нар Кипрт уулзахдаа “Арабын хавар”- ын хөлд загалмайн шашинтнууд зовж тарчилж дууслаа гэх харанга анхлан дэлдсэн. Тэд ойрх дорнодын христиан хүн амыг хамгаалах асуудлыг дэлхий дахины анхаарлын төвд аваачихыг зорьсон. Хамгийн ихээр зовлон туулж, сорилт давсан христианчууд Сири, ливанд байгаа талаар Антиохийн үнэн алдартны Патриарх Игнатий ярьсны дараа түүнийг дэмжин нийт Африкийн патриарх Феодор, Грекийн Гадаад хэргийн дэд сайд доллис мэдэгдэл хийж байв. Ойрх дорнодын христийн сүмүүдийн нэгдсэн төлөөлөгчдийг Европын холбоо, НҮБ руу илгээж, эгэл бус байгаа энэ бүс нутгийн христианчуудыг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд гаргаж тавихыг Киприйн архиепископ хризостом уриалсан нь дэмжигджээ.
Сири бол Арабын национализмын уламжлал бүхий Ойрх Дорнодын хамгийн шашинжаагүй улс. Зүйрлэвээс турктэй төстэй. Зэвсэгт бослогын өнгөн дээр жирийн сиричүүдийн нүдэн дээр шашинжаагүй тэр байдал нь тэс өөр болжээ. Бослогод эхнээс нь оролцсон исламистууд тус улсын нүүр царайг эрс өөрчилсөн байна. Байлдаан дамаск болон бусад томхон хотод шилжин, хот дотор гудамж, байшин, хорооллын төлөө тулалдаж байх үед энэ нь нэн тодорхой харагджээ. Нийслэлийн христиан дүүргүүдэд ид тулалдаж байх үед суннит бус шашинтны хувь заяа хэрхэх нь нэн тодорхой болсон юм.
Сири бол Арабын национализмын уламжлал бүхий Ойрх Дорнодын хамгийн шашинжаагүй улс. Зүйрлэвээс турктэй төстэй
Хэрэв исламистууд Сирид ялалт байгуулбал Сири дэх шашны цөөнх болох христианчууд, алавитуудад нь маш гунигтай, бүр эмгэнэлтэй хувь заяа тулгарах болно. Өчүүхэн цөөн тоотой Сирийн жүүдүүдийн тухайд бол яриад ч хэрэггүй. Сирийн курдүүд ч бусдаасаа дутах юмгүй зовлон амсах болно хэмээн оросын дорно дахинч эрдэмтэн Евгений Сатановский тэмдэглэжээ. Дүрсэлбэл христианчуудыг шууд хяхаж хавчих, хөөж туух, дүрвүүлэх, лам хуврагуудыг нь хөнөөх, сүмүүдийг нь нураах, эсвэл христианчууд нь амь гуйж асар их мөнгөн төлбөр исламистуудад төлөх гэх зэргээр авирлахыг хэлж буй хэрэг.
“Обсерватор христианофоби” гэх Францын ТББ-ын ноцтой мэдээлэл түгж байв. Хэрэв энэ мэдээ нотлогдвол олон улсын эрүүгийн шүүх анхаарлаа хандуулж таарна. Лалын радикал дайчид христийн шашны хоёр том митрополит ламыг хулгайлж сураггүй болгосон нь “хувьсгалын үйл хэрэгт ноцтой хохирол боллоо” хэмээн Сирийн сөрөг хүчнийхэн өөрсдөө мэдэгджээ. Лалын халифатын дайчдын бригад, түүний нэг толгойлогч Абу Али Аль-Мухайер гэгч хар багтай нөхрийн видео уриалга байв. Асадын дэглэмийг сулраад унатал нь бөөнөөр нь алаад бай, ялангуяа буруу номтон, харь шашинтнуудыг бүү хайрла, бүү өршөө гэх түүний үгс юу илтгэж байв аа? Йорданаас очсон салафитын шейх Ясир аль-Ажлавни гэгчийн YouTube-д тавигдсан уриалга одоо ч байж байгаа. Цэвэр лалын Сирийг нэг ч христиангүйгээр цогцлуулна. Нийт мусульманчууд Асадын эсрэг дайнд оролцож, шариатын Засгийн газар байгуулах хэрэгтэй гэх нь тэр.
Саудын Арабын шашин номлогч Мухаммад аль-Арифи гэгч бас ийм уриалга гаргаж, харь шашинтныг хашраах нэг арга нь хүчин гэж үзсэн байх аж. Өөр шашинтай л бол хулгайлаад хүчиндээд байх зөвшөөрлийг шариатын зөвлөлийн гишүүн шейх Абу Хумам аль-Атари олгосон тул бид дайчдадаа зөвшөөрөв хэмээн Минбар Аль-Туахид Валь-Жихад гэх лалын радикал бүлэглэл сайтдаа бичиж байв. Аль-Атарийн үгс: Христиан, жүүд хүний ангилалд багтдаг байна уу, үгүй юү падгүй. Исламтай дайсагнаж л байгаа бол тийм үл итгэгч эмэгтэйчүүдийг хүчиндэх нь шариатын хуулиар бол гэмт хэрэг биш.
Ийм эмгэнэлт хувь тавилан католик, халкидон, үнэн алдартны бүх сүсэгтнүүдэд нүүрлэсэн байв. Одоо ч дээрдээгүй дээ. Аль нь илүү хэлмэгдэв дээ? Дээрх нүцгэн баримтуудаас уншигчид дүгнэлтээ хийцгээ!