Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарна гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай.
Иймээс:
Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарах юм байна.
БХБЯ-ны Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн "Үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонхийг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орон сууцаар хангах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд орон сууцны нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түрээсийн болон халамжийн орон сууцны тоо хэмжээг нэмэгдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж шинээр барих гэх зэрэг олон зорилтуудыг дэвшүүлсэн.
150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууцыг Улаанбаатар хотод, 50 мянган айлын орон сууцыг орон нутагт барихаар төлөвлөсөн байгаа. Өмнө нь Барилга хот байгуулалтын яамнаас 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тус хөтөлбөрийн хүрээнд 117 мянган айлын орон сууцыг барьж, илүү биелэлттэй ажиллаж байсан" гэлээ.