Формула 1 уралдааны Дэлхийн хошой аварга, Испанийн нэрт тамирчин Фернандо Алонсо авто спортын хэд хэдэн төрлөөр уралдаж өөрийгөө сорьсон нэгэн. Дээд ангилалд 17 жил уралдаж 2005, 2006 онуудад дараалан Дэлхийн аварга болж байсан тэрээр Индикар, Ле Ман, Эндуро ангилалын ДАШТ зэрэг олон тэмцээн уралдаанд оролцож өндөр амжилт ч гаргаж байсан.
Тэгвэл 39 настай Испани эрийн дараагийн сорилт нь алдарт Дакар ралли байх гэнэ. Тэрээр Эндуро ангилалд гэрээтэй байгаа Японы Тоёота Газоо багтайгаа хамт 2020 оны Дакарт оролцох болсон байна.
Японы баг өнгөрсөн хавар 3-р сард Өмнөд Африкт болсон Дакарын цуврал раллид HILUX загвараар оролцож өндөр амжилт үзүүлсэн юм. Иймээс багийн удирдлага Глин Холл HILUX загвараар Дакар 2020-д оролцохоор бэлтгэж эхлээд байгаагаа мэдэгдсэн аж.
Өөрөөр хэлбэл Дэлхийн хошой аварга Фернандо Алонсо Тоёота HILUX загварын машинаар Дакарт хүч үзэх ажээ. Багийн төлөвлөгөө ёсоор энэ Ф.Алонсо энэ ондоо багтаж Дакарын цувралд багтсан хэд хэдэн раллид оролцох бөгөөд бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзвэл 2020 оны 1-р сард Формула 1 ийн сүпер од Өмнөд Америкийг зорих юм.
Г.Баярмөнх