АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү болох Дональд Трамп Жр хувийн аяллын зорилгоор Монгол улсад ирээд байсан билээ. Ирсэн даруйдаа олон нийтийн цахим сүлжээнд "Алтай Таван Богд"-руу авиралт хийхээр хөдөлсөн тухайгаа хуваалцаж байв.
Өчигдөр нутгийн зүг хөдөлсөн Дональд Трамп Жр инстаграм хуудсандаа аяллын тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт хүү Доннигийн хамт Монгол улсаар аялж, гэрт амьдарч байгаад ирлээ. Бид маш урт замыг мориор туулсан. Монгол улс миний очиж үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа. Хүмүүс нь ч элэгсэг дотно, халуун дулаан угтаж авсан. Ийм гайхалтай аяллын дараа энгийн амьдралдаа эргэн орох нь харамсалтай санагдаж байна. Удахгүй улам их зураг хийх болно ” хэмээжээ.