Замбийн нэг компани хөдөө, аж ахуй, газар тариаланд суурилсан аппликэйшн гаргасан нь тариаланчдын үйл хэрэгт бодит нөлөө үзүүлж чаджээ.
ХАА, газар тариалан Замбийн ДНБ-ий 35 хувийг дангаар эзэлдэг. Иймд хөдөө, аж ахуй, газар тариалан тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг. Хөдөө аж ахуй газар тариаланд суурилсан, технологийн шийдэл агуулсан аппликэйшн бий болгосон нь фермерүүдийн хэрэгцээ шаардлагад тун сайн нийцсэн гэнэ.
“Агрипредикт”-веб, гар утсанд суурилсан платформыг Мвила Кангва үүсгэн байгуулжээ. Энэ нь тариаланчдад нүүрлэдэг асуудлуудыг шийдэхэд тус болохуйц үр дүнтэй аж. Тус аппликэйшн зөвхөн мэргэжлийн агрономичийн шинжилж чаддаг мэдээллүүд буюу ургамлын өвчлөл, цаг агаарын өөрчлөлтийн улмаас авч болох арга хэмжээ гэх зэрэг нарийн мэдээллүүдийг багтаажээ. Энэ нь тариаланчдад бага зардлаар үр өгөөжтэй байдлаа нэмэгдүүлэх мөн урт удаан хугацаанд ашигтай ажиллах боломжийг олгожээ.
bbc.com