Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН УЛААНБААТАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал боллоо.
Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мун, НҮБ-ын АНДЭЗНЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ. Форумыг Гадаад харилцааны яам болон Бизнесийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан юм. Талуудын байр суурь, илтгэлийг ЭНД дарж үзнэ үү.
Мөн Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Тэрээр 2018 оны эхнээс энэ ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатарт хоёр дахь удаа ирсэн Бан Ги Мүн Улаанбаатарт газардсаныхаа дараахан сэтгүүлчидтэй хагас цаг ярилцсаныг ЭНД дарж хүлээн авна уу.
Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж УИХ-д өргөн мэдүүлэхээр болж дараах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нийт 6 аймгийн 13 сумын 1.2 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч Улсын тусгай хамгаалалттай газар 0.83 хувиар нэмэгдэж нийт 32.8 сая га талбай болж байна. ЭНД дарж шинээр тусгай хамгаалалтад авсан газруудын дэлгэрэнгүй жагсаалтыг хүлээн авна уу.
АРХАНГАЙД 13, ӨМНӨГОВЬ АЙМАГТ 10 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭМЖ ЦУЦАЛЛАА
Мөн хурлаар Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүргийг энэ сарын 12-нд өгсөн юм. Мөн хууль зөрчсөн 19 компанийн байгаль орчин сүйтгэсэн хохирлыг Засгийн газар тогтоолгож, шүүхэд хандахаар болжээ.
1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ. Нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ хийсэн байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж хүлээн авна уу. Мөн тэрхүү тусгай зөвшөөрлийн эзэмшигчдийг ЭНД дарж харах боломжтой.
“ХИЙМОРЬ ЦОГЦОЛБОР” БҮТЭЭЛ ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна.
"МАНЗУШИР" СОЁЛ, ШАШИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОРЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийг өнөөдөр нээж байна.
Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажлыг дуусгаж төслийг өнөөдрөөс эхлүүллээ. Гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх "Cable car" буюу агаарын кабель машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гандна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.Кабель машин ашиглалтад орвол нэг хүн 5000 төгрөгөөр үйлчлүүлнэ гэж тооцвол жилдээ 14-17 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэнэ.
Ингэхдээ Манзушри хийдийг соёл, аялал жуулчлалын, шашны цогцолбор болгохоор төлөвлөхдөө түүх археологийн судалгаанд үндэслэн, газар нутгийн байршлын онцлог, үйл ажиллагааны хэлбэр зэргээс шалтгаалж Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрүүлэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болсон. Хуралдаанд холбогдох яам болон аймгийн Засаг дарга нар оролцсон бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцсон юм.
Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд оролцож өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ, ашигт малтмалын лиценз зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж үүрэг даалгавар өгсөн юм. Ерөнхий сайд хуралдааны үеэр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнийг тогтвортой байлгах талаар Ч.Улаан сайдад үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрбээр “Мах, гурил, төмс хүнсний ногоон дээр маш их анхаарна. Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа, үндсэн бүтээгдэхүүн учраас дарга нар маш сайн ойлгох ёстой. Өнгөрсөн хавар махны үнэ кг нь 14 мянгад хүрсэн. Анхаарал тавьж ажиллах ёстойг олж харсан. Ч.Улаан сайдын хэлсэн махны экспортыг нэмэх тал дээр эхлээд дотоодын хэрэгцээг бүрэн хангаад дараа нь экспорт ярина шүү.
Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махаа экспортлоод хэрэггүй. Би үүнийг олон удаа хэлж байна. Мах үнэтэй байгаагийн шалтгаан экспорттой шууд холбоотой. Төрийн зохицуулалт хийх ёстой, маш сайн судлах ёстой. Энэ бүхэн дээр ХХААХҮ яам анхаарч, зохицуулалт хийх ёстой.
Өнгөрсөн жил салбар яам нь удирдлагагүй байснаас мах, зарим өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Зохицуулалт хийж, удирдлагаар хангаж чадаагүй. Энэ жил ийм зүйл гарахгүй байх. Мах, гурил, төмс хүнсний ногооны үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарч, нөөц бэлдэх ёстой. Хур бороо ихтэй, тариа ногоо болц гүйцэхгүй, гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно, газар хөлдөнө, ургац хэцүү” гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
"АГААРЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭГ ДООД ТАЛ НЬ 50 ХУВИАР БУУРУУЛНА"
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралд Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгсөн юм.
Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна. Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Өнөөдрийн байдлаар Дулааны станцын өвөлжтийн бэлтгэл 54 хувьтай байна.
Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна гэв. Ховд аймаг 10 хувь, Сэлэнгэ аймаг 32 хувьтай өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Тэд жил бүр алдагдалтай ажилладаг. Багануурыг дулааны станцыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Одоогоор 2 тэрбум төгрөгийн алагдал хүлээгээд байгаа.
Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нийт 700 мянган тонн нөөц байна. Шахмал түлш хоёр сарын нөөц 150-200 мянга орчим тонныг үйлдвэрлээд байна. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана. Бороо нэлээд төвөг учруулж байгаа ч түүнээс бүрэн хамгаалж үлдсэн. Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдлын хэмжээг доод тал нь 50 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна.
Мөн улс болон орон нутгийн төсвөөр дулааны станцуудыг барьж байгаа ч захиалагч, гүйцэтгэгчийн дунд маргаан гарч байгаа бөгөөд Засгийн газрын хурлаар өмчлөлийн асуудлыг ярилцана. Мөн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн станц бий гэв.
АН-ЫН ЗӨВЛӨЛ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 99 БИШ 108 БОЛГОХЫГ ДЭМЖИНЭ
УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдахтай холбоотойгоор ийнхүү мэдээлэл хийж байгаагаа мэдээллийн эхэнд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.
Өчигдөр орой МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй ингэхдээ 99 болгож, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн.
Гишүүдийн тоог 99 болгох асуудлыг АН-ын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн 76 гишүүн нэгдмэл байж чадахгүй, ард түмний итгэлийг хүлээж чадахгүй байж 99 болгох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн юм. Мөн ямар үндэслэлээр 99 болгох нь тодорхойгүй, харин Ерөнхийлөгчийн 108 гэсэн тоон дээр үндэслэл нь тодорхой учраас дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
БСШУСЯ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР ДУНДЖААР 1.6-3.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, их дээд сургуулийн төлбөр, ЕБС-ийн хичээлийн агуулга хөтөлбөр, хичээлийн жилийн зорилго, зорилтын талаар мэдээллээ.
"ЕБС-ИЙН 644 МЯНГАН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХТЭЙ ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭ БАЙГУУЛНА"
- Энэ жил 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орж байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна. Энэ жил Их дээд сургуулиудын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна.
- Ерөнхий болосвролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр оруулжээ
"1-5-Р АНГИЙН СУРАГЧДАД МОНГОЛ ЁС, ХҮМҮҮЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРНО"
- Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэг ажлын зургаан өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ даваа гарагт танилцууллаа.
Шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн асуудлыг хэлэлцээд Ч.Мөнхгал нарын есөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт буцаахаар шийдвэрлэснээ танилцууллаа.
Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал ажлын зургаа хоногийн турш үргэлжилж, эд мөрийн баримт болох 24 ширхэг CD-ийг Нийслэлийн прокурорт буцаах шийдвэр гарсныг танилцууллаа. Тодруулбал, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримт болохгүй зэрэг нотлох баримт хангалтгүй хэмээн үзсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр есөн шүүгдэгчид холбогдох маш нууцын зэрэгтэй хэрэг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсний дагуу ийнхүү наймдугаар сарын 12-ны өдрөөс шүүх хуралдаан эхэлсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.