БМИҮЗ Японы хамгийн том магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/ нь гадаадын олон байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн чанаржуулах зорилго тавин ажилладаг ба уг зорилгынхоо хүрээнд Японы хамгийн том магадлан итгэмжлэлийн байгууллага болох JUAA-тай хамтран ажиллахаар болсон байна.
Хамтран ажиллагааны үндсэн дээр энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Монгол улсад “Шинжээч чадавхжуулах сургалт”-ыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтыг JUAA-ийн гадаад харилцаа, төлөвлөлтийн албаны дэд захирал Казуё Хара, Магадлан итгэмжлэлийн салбарын дэд захирал Мивоко Цута нар удирдаж, Япон улсын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын тогтолцоо, олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, магадлан итгэмжлэлийн журам, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, үнэлгээ хийх арга зүйн талаар сургалт хийсэн байна.
Сургалтад оролцсон 200 орчим шинжээчдэд БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Ариунболд сертификат гардуулж, баяр хүргээд, цаашид боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа улам бүр чанаржиж, шинжээчид маань мэргэжлийн түвшинд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
JUAA нь 1947 онд АНУ-ын магадлан итгэмжлэлийн агентлагуудын туршлагаас судалсны үр дүнд төрийн болон төрийн бус 46 байгууллагатайгаар анх үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд өдгөө 72 жилийн ойтойгоо золгож байгаа аж. Түүнчлэн БМИҮЗ-ийн ажлын албаны захирал, мэргэжилтнүүд энэ оны тавдугаар сард Япон улсад болсон сургалтад хамрагдаж мэдлэг туршлагаа солилцоод ирсэн байна.