Э.Оюунболд аварга В сорьцоо шинжлүүлнэ гэсэн ч албан ёсоор хандаагүйг Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ.
Залуу аваргыг допинг хэрэглэсэн гэх хардлагаас “аврах” ганц гарц бол В сорьцыг шинжлүүлэх явдал. Гэхдээ шинжилгээнд явуулсан шээсийг хувааж хийсэн хоёр дахь савны лацыг нээн, дахин шинжлэх учраас өмнөхөөс зөрүүтэй хариу ирнэ гэсэн найдвар маш бага. Харин энэ хооронд хүчит аварга сүүлийн арван жилд улсын наадмын үзүүр түрүүний болон шөвгөрсөн нийт бөхийн шинжилгээний хариуг олон нийтэд дэлгэж, “но-той” бол хуулийн байгууллагаар шалгуулах шаардлага тавиад байна. Учир нь тэрбээр Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан гэж үздэгээ илэрхийсэн юм.
Хоёр дахь сорьцын хариу ирсний дараа хэн гэдэг бөх допинг хэрэглэснийг шууд зарлах учиртай.
Допинг илэрсэн гэх хардлагын үзүүр Э.Оюунболд аварга руу эргэлтгүй чиглэсэн энэ үед В сорьцоо л шинжлүүлж хэрэглээгүйгээ нотлох ганц гарц үлдсэн байлаа. Гэтэл залуу аварга тэрхүү шинжилгээг нүүр бардам өгөхийг хүссэнгүй, элдэв мэдэгдэл хийж, шаардах бичиг өргөн хэсэг манаргалаа. Хэрэв В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бол хариуг олон нийтэд шууд зарладаг. Допинг илэрсэн гэх хоёр бөхийн В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргах сүүлчийн хугацаа нь дуусгавар болов. Харин дугаар шилжих мөч хүртэл хэн ч В сорьцоо шинжлүүлэх албан ёсны хүсэлтээ гаргаагүй л байв.
Харин Э.Оюунболд аварга В сорьцоо шинжлүүлнэ гэсэн ч албан ёсоор хандаагүй байгааг Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшинээс тодруулж мэдлээ. Хэрэв В сорьцыг шинжлүүлэх хүсэлт өгвөл эцсийн хариу 14-21 хоногийн дараа буюу есүгээр сарын 5-12-ны хооронд ирэх юм. Хоёр дахь сорьцын хариу ирсний дараа хэн гэдэг бөх допинг хэрэглэснийг шууд зарлах учиртай.
Энэ хугацаанд олны анхаарлыг сарниулахын тулд 2009 оноос хойш амжилт үзүүлсэн бөхчүүдийнхээ “бөгсийг ухах” арга залуу аваргад зааж өгсөн бололтой.
Тэрээр “Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан талаарх ам дамжсан яриа түгээмэл байдаг” хэмээн төрийн албаныхныг буруутгаад, “өөрийн ДНХ /DNA/-ийн шинжилгээг хийлгэнэ” гэв. Энэхүү сүржин мэдэгдлийг олон нийтэд цацсан даруйд “зүгээр л В сорьцоо шинжлүүлээд цэг тавьчих газар ингэж эцэг тогтоолгох, гэмт хэрэгтнийг илрүүлэх болон цогцос танихад ашигладаг шинжилгээг өгөх шаардлагагүй л баймаарсан” хэмээн Э.Оюунболд аваргыг элэглэж байна.