АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Данийн харьяанд байдаг өөртөө засах эрхтэй, дэлхийн хамгийн том арал гэгддэг Гринландыг худалдан авах тухай үг цухуйлгасан нь энэ долоо хоногт нэлээд шуугиан тарилаа. Тэр үнэхээр хүссэн эсэх нь тодорхойгүй ч нөгөө тал нь “Үгүй” гэдгийг хатуухан мэдэгдэв. Гэхдээ ийм наймаа боломжтой юу гэдэг асуудал улстөрчид, судлаачдын дунд өрнөж эхэллээ.
1. Трамп яагаад Гринландыг сонирхох болов?
Үл хөдлөхийн барон байсан Трамп геополитикийг тэр өнцгөөс хардаг бололтой. Жишээ нь, 2018 онд Ким Жон Унтай уулзах үедээ Хойд Солонгосын эрэг хавьд зочид буудал, орон сууц барих тухай ярьж байв. Мөн Трамп дэлхийн хамгийн том арлыг худалдан авах санал гаргасан Ерөнхийлөгч гэж түүхэнд бичигдэхийг мэдэж байгаа нь лавтай.
2. Арал АНУ-д яагаад чухал вэ?
Гринланд яагаад АНУ-д хэрэгтэй вэ гэвэл Саудын Араб, Мексикийн адил арвин их байгалийн нөөцтэй агаад Арктикийн дулаарч буй бүсэд стратегийн чухал байрлалтай. Атлантын далайн хойд хэсэгт Америк, Европын дунд оршдог тус арал АНУ, Орос, Канад, Дани, Норвегийн маргааны сэдэв болж байв. 1962 онд арлын хойд хэсэгт В-52 онгоц сүйрсэн нь цацраг идэвхийн бохирдол үүсгэж байв. Саяхан Дани улс тус арал дээр хоёр нисэх буудал барих Хятадын саналаас татгалзсан юм.
3. Энэ санаа боломжгүй зүйл үү?
Өнгөрсөн зууныг хүртэл ийм наймаа боломжгүй бус зүйл байгаа. 1803 онд АНУ одоогийн Луизиана муж улсыг Францаас 15 сая ам.доллараар худалдаж авсан бол Эндрю Жонсон Аляскийг Оросоос худалдан авсан Ерөнхийлөгч гэж түүхэнд бичигдсэн билээ. Данид бас ийм түүх бий. Копенхаген 1917 онд Виржинийн арлуудыг АНУ-д худалдсан юм. Үнэндээ зарахаар зарлагдсан олон арал байдаг ч тэдгээр нь жижиг мөртлөө халуун бүсэд байрладаг. ВВС телевизийн нэвтрүүлэгт Дюкийн хуулийн сургуулийн профессор Жозеф Блохер “Зарах зүйл байхгүй болсон тул газар нутгийн наймааны зах зээл ширгэсэн бололтой” хэмээн 2012 онд бичсэнийг эш татсан байна.
4. Гринландыг худалдан авах үнэ
2.1 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай энэ арлын үнэ зах зээлд дэлгэгдээгүй нь мэдээж. Гэхдээ таамаг үнэ гаргахын тулд Гринландын ДНБ 2017 онд 2.7 тэрбум ам.доллар байсныг тооцох хэрэгтэй байх. Дани улс тус аралд жилдээ 500 саяын татаас өгдөг. 1867 онд АНУ Оросоос Аляскыг 7.2 сая ам.доллараар авч байсан нь өнөөгийн ханшаар 125 саятай дүйцнэ. Үүнийг олонх хүн боломжийн үнэ гэх болов уу. Гэвч зарим мэргэжилтэн арлын үнэ АНУ-ын одоогийн улсын төсвийн хагастай тэнцэх тул худалдан авч чадахгүй хэмээн бичжээ.
5. Трамп мөнгийг хэрхэн гаргахаар тооцов?
Трамп Гринландыг яаж авахаар тооцсон нь тодорхойгүй байна. Гринландын их сургуулийн профессор Расмус Нилсен “2009 оны арлын дотоод зохицуулалтын хуульд Гринландчууд өөртөө засах эрхтэй гэж тодорхой заасан учир Дани улс зарах эрх байх- гүй” гэжээ. Трампын мөрөөдөл биелэх хамгийн оновчтой ху- вилбар нь Гринланд тусгаар тогтнож, улмаар АНУ-д зарах талаар хэлэлцээ хийж болох юм. Гринланд Даниас тусгаар тогтнох асуудал тус аралд яригддаг агаад 2021 онд колоничлолын 300 жилийн ойгоор нь тусгаарлах боломжтой гэж үздэг хүмүүс бий. Тусгаар тогтнолыг дэмжих өөр нэг хүчин зүйл бол Гринланд Даниас илүү Хойд Америкт ойрхон оршдог явдал юм.
6. Ерөнхийлөгч дангаараа шийдэж чадах уу?
АНУ-ын Үндсэн хуулиар ийм худалдан авалт хийх хөрөнгийг Конгрессоор батлуулах ёстой. Гэвч Трамп Конгрессын мөнгө батлах эрхийг тойрч гарахыг хүсэж байж болзошгүй. Тухайлбал, Америк, Мексикийн хил дээр хана босгох Ерөнхийлөгчийн санаачилгад конгресс мөнгө гаргахаас татгалзахад Трамп Батлан хамгаалах яамны зардлаар барилгыг эхлүүлж, дээд шүүх дэмжсэн.
7. Трамп цаашид ямар алхам хийх боломжтой вэ?
Гринландын асуудлаарх Трампын дараагийн алхам олны анхаарлыг татаж байна. Нью-Йорк Таймс сонинд бичсэнээс үзвэл зөвлөхүүд нь Ерөнхийлөгчид боломжийг судална гэсэн хариулт өгсөн гэх боловч уг худалдан авалтыг боломжгүй гэж хэлэхгүйн тулд ийнхүү амласан байх магадлалтай. Трамп Данийн Ерөнхий сайд Метте Фредериксонтой уг асуудлаар ярилцах боломжтой байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Гринландын талаар эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа есдүгээр сарын эхээр Данид хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцлаад байна.
Мортен Баттлер