Өмнөд Солонгосын эрх баригчид Японтой байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.
Талууд уг гэрээг 2016 онд байгуулж байсан бөгөөд аль нэг тал нь цуцлах санал гаргаагүй тохиолдолд автоматаар сунгагдах ёстой байжээ.
БНСУ-ын засгийн газрын гишүүдийн ихэнх нь өнгөрсөн сарын сүүлээр тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээг хэвээр үлдээх саналыг дэмжиж байсныг тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлсэн юм.
Харин Японы засгийн газар эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч, харилцан итгэлцэл байхгүй болсон нь гэрээг цуцлах үндэслэл болжээ. Тодруулбал, Японы Засгийн газар энэ сарын 2-нд өндөр технологийн материалыг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлдэг, худалдааны итгэлтэй түнш орнуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг хассан юм.
БНСУ-ын эрх баригчид өнөөдөр шийдвэрээ албан ёсоор Токиод мэдэгдэх ажээ.
Хойд Солонгосчууд цөмийн туршилт явуулж буй энэ үед тагнуулын гэрээг цуцалж байгаа нь Япон, АНУ, Өмнөд Солонгосын гурван талт харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж БНСУ-ын шүүмжлэгчид үзэж байна.
Эх сурвалж: NHK