Ардын хувьсгалын 98 жилийн ойн их баяр наадмаар нэг нутгийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяраар тав даван шөвгөрч “Монгол улсын начин” цол хүртсэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Насанцогтын Баярбаатарын цолны мялаалга наадам төрөлх нутагт нь боллоо.
Тус наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр нарын тэргүүтэй 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, саруул сайжрах улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр түрүүлж, Завхан аймгийн Ургамал сумын харьяат, аймгийн арслан Пүрвээгийн Өсөхбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат, аймгийн арслан Н.Эрдэнэчулуун, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, аймгийн заан С.Оргилбаатар нар шалгарсан юм.
Барилдааны оноолтыг дөрвийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
- Н.ЖАРГАЛБАЯР у.з – М.Лувсандорж а.н.н
- Ш.Уламбаяр у.х – С.ОРГИЛБААТАР а.з
- П.ӨСӨХБААТАР а.а – Н.Энхжаргал а.з
- Н.ЭРДЭНЭЧУЛУУН а.а – Б.Уугандаваа а.а
Тавын даваа
- Н.ЖАРГАЛБАЯР – Н.Эрдэнэчулуун
- П.ӨСӨХБААТАР – С.Оргилбаатар
Зургаагийн даваа
- Н.ЖАРГАЛБАЯР – П.Өсөхбаатар
Т.Түмэндэмбэрэл