Наймдугаар сарын 8-ны өдөр Оросын цэргийн байгууламжид гарсан ослын дараа тус улсад суурилуулсан цөмийн хяналтын дөрвөн станц ажиллагаагүй болсон тухай Цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээний байгууллага (CTBTO) мэдээлжээ.
CTBTO нь дэлхий даяар байрлуулсан хяналтын станцын тусламжтайгаар цөмийн зэвсгийн туршилтыг бүртгэж байдаг, олон улсын байгууллага юм.
“Дэлбэрэлтээс хоёр хоногийн дараа Дубна, Киров нэртэй станцуудын харилцаа холбооны системд гэмтэл гарсан” гэж ОХУ-ын эрх баригчид мэдээлжээ. Харин наймдугаар сарын 13-нд Билибино, Залесово нэртэй хоёр станц мөн ажиллахаа больсон байна. Эдгээр станцуудын гэмтлийн шалтгааныг тогтоохоор ОХУ-ын талтай ажиллаж байгаа гэж CTBTO байгууллагын төлөөлөгч Лассино Зербо мэдээлэв.
Энэ сарын эхээр ОХУ-ын Архангельск мужийн туршилтын талбайд цөмийн хөдөлгүүртэй шинэ пуужин турших үеэр дэлбэрэлт болж таван цөмийн мэргэжилтэн амиа алдсан билээ. Мөн ослын ойролцоох бүс нутагт гамма цацраг туяа хэвийн хэмжээнээс 4-16 дахин их байсан талаар Северодвинск хотын удирдлагууд мэдээлсэн бол Оросын засгийн газар уг мэдээллийг үгүйсгэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жилийн гуравдугаар сард ослын үеэр туршиж байсан шинэ зэвсгийнхээ тухай засгийн газартаа танилцуулж байжээ. Гэхдээ одоо зэвсгийн ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа аж.
Эх сурвалж: Telegraph.co.uk