Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ хамтран 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ сарын 25-н буюу маргааш 12.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд болох уг тэмцээн үнэ төлбөргүй, үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй.
Тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг зэрэг 16 орны 17 баг өрсөлдөнө. Манай улс зохион байгуулагч орны хувиар хоёр баг өрсөлдүүлж буй аж. Уг тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2004 онд дэд байр эзэлж байжээ. Техник технологид сонирхолтой хэн бүхэн роботын хөгжил дэвшлийг сонирхохын зэрэгцээ Монголын багаа дэмжих боломжтой.