“Монгол-Хятадын экспо-III” есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот, Улаанцав хотуудад болно. Үзэсгэлэн худалдааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
“Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд манай улсаас оролцох 400 аж ахуй нэгж, үйлдвэрлэгчийн төлөөлөлд бараа бүтээгдэхүүнд тавигдах сав баглаа боодол, стандартын шаардлага, хорио цээр, гаалийн бүрдүүлэлтийн журмын талаар цогц мэдээллийг өгсөн юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгохын тулд ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай “Монгол-Хятадын экспо-III” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хариуцлагын гэрээ байгууллаа.
Тус гэрээнд “Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, хүн ба ачаа тээврийн асуудлыг хариуцан зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгжид хувь хүний болон бараа бүтээгдэхүүний даатгалын талаар бүрэн мэдээлэл өгч, заавал даатгалд хамруулж ажиллах, БНХАУ-ын хилээр гаргах хориотой бүтээгдэхүүн, баталгаат хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд оролцуулахыг хориглох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирлыг бүрэн хариуцах асуудлуудыг тусгажээ.