Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бөмбөгөр суманд бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
17 нөхөрлөл нэг иргэн хамрагдсан шалгалтаар есөн нөхөрлөл Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасан механизмаас илүү хүчин чадал бүхий механизм ашиглажээ. Иймд зөрчлийг таслан зогсоож, талбайг нөхөн сэргээх, дотоод шаталтат хөдөлгүүр 3500 см3-ээс илүү хүчин чадал бүхий механизмийн ашиглалтыг зогсоож, талбай чөлөөлөх тухай акт өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээг ногдуулав.
Түүнчлэн сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгүүлэн хүлээн авч ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байна.
Мөн Дорнод аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, ГХХБГ болон Цагаан-Овоо, Баяндун сумдын ЗДТГ хамтран эдгээр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах зорилгоор энэ сарын 12-15-ны өдрүүдэд газар дээр нь ажиллав.
Хяналт шалгалтанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж, нэг нөхөрлөл, нэг хайгуулын аж ахуйн нэгж хамрагдаж, илэрсэн зөрчил дутагдалд нийт 28 заалт бүхий 8 албан шаардлагыг хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ ноогдуулан, нэг нөхөрлөл, хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоогоод байна.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэс трак” ХХК нь өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.