Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон удахгүй тус улсад болох Их 7-гийн дээд хэмжээний уулзалтаар хамтарсан мэдэгдэл гаргахгүй байх санал гаргажээ. Олон улсын голлох асуудалд хандах гишүүдийн байр суурь маргаантай байгаатай холбогдуулан ийм санал гаргасан аж.
Хэрэв гишүүн улсууд тохиролцоонд хүрч чадахгүй бол анх удаа хамтарсан мэдэгдэлгүйгээр уулзалт өндөрлөнө.
Эммануэль Макрон энэ бямба гарагт Францын Биарриц хотод болох Их 7-гийн уулзалтыг даргална. Тэрээр “АНУ-ын эрх баригчид уур амьсгалын өөрчлөлт, Ираны асуудал зэрэгт бусад гишүүн орнуудаас өөр байр суурьтай байгаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Өнгөрсөн жил Канадад болсон Их 7-гийн уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хамтарсан мэдэгдлийг батлахаас татгалзаж байсан юм. Учир нь уулзалтыг даргалсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо-гийн дүгнэлттэй санал нийлэхгүй байв.
Дональд Трамп засгийн эрхэнд гарснаас хойш уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргахад илүү хүндрэлтэй болсон гэж Эммануэль Макрон ярьжээ. Мөн ийм төрлийн мэдэгдлийг зөвхөн удирдагчид зөвшөөрсөн тохиолдолд нэг зорилго, байр суурьтай хүмүүс гаргадаг гэдгийг онцлов.
Эх сурвалж: NHK