Энэтхэгийн Сангийн сайд асан Паланиаппан Чидамбарамыг авлига болон мөнгө угаасан хэрэгт буруутган баривчилжээ.
Мөрдөн шалгах төв товчооны цагдаагийн албан хаагчид өчигдөр орой түүнийг Шинэ Делид байрлах гэрээс нь албадан баривчилсан байна. Өмнөх өдөр нь цагдаа нар экс Сангийн сайдаас байцаалт авах гээд ирсэн боловч гэртээ байгаагүй гэнэ.
Түүнийг 2004-2008, 2012-2014 онд Сангийн сайд байхдаа албан тушаалаа ашиглан гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ашиг олж, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ. 73 настай Чидамбарам хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд улс төрийн шинж чанартай явуулга хэмээн үзжээ.
Түүний хүү Карди Чидамбарам мөн 43 сая ам.долларын мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Мөрдөн шалгах төв товчооны цагдаагийн албан хаагчид Кардиг өнгөрсөн жил баривчилсан ч одоо батлан даалтаар суллаад байна.
Эх сурвалж: Aljazeera.com