“Дэлхийн ур чадвар”-ын олон улсын байгууллага нь 1950 онд үүсгэн байгуулагдсан, гишүүнчлэлд суурилсан, ашгийн төлөө бус, улс төр болон шашнаас ангид, төвийг сахисан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. /www.worldskills.org/
Анх 1946 онд Испанийн Залуучуудын холбооны ерөнхийлөгч Josе Antonio Elola Olaso улс орны эдийн засгийг дэмжих, мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ өссөн асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжил чухал ач холбогдолтойг олон нийт, хүүхэд залуучууд, тэдний эцэг эх, ажил олгогчдод ойлгуулах нэг арга хэлбэр нь “Ур чадварын тэмцээн” гэдэг санаачилгыг гаргасан нь түгээн дэлгэрч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болтлоо өргөжин хөгжсөн байна.
Чадварлаг мэргэжилтэй ажилтнуудын хэрэгцээ, үнэ цэнэ ач холбогдлыг сурталчлах зорилгоор Засгийн газар, компани, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагын хамтын ажиллагааны тусламжтайгаар дэлхий нийтэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж дэлхийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулан технологийн дэвшил, ур чадвар, мэдлэг туршлагаа солилцох өргөн боломжийг олгодог. Ур чадварын тэмцээнээс гадна эрдэм шинжилгээ-судалгаа, ур чадварыг дэмжих, мэргэжлийн чиг баримжаа, боловсрол ба сургалт, олон улсын хамтын ажиллагаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Дэлхийн ур чадварын тэмцээн нь 50 гаруй мэргэжлийн төрлөөр зохион байгуулагддаг ба 23 хүртэлх насны залуучууд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж дэлхийн шилдгээ хоёр жил тутам шалгаруулдаг “Ур чадварын олимп” юм.
Дэлхийн ур чадвар байгууллагыг томоохон компани, аж ахуйн нэгж дэмжин ивээн тэтгэн хамтран ажилладаг. Тухайлбал:
Тэмцээний үер компаниуд хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологи, тоног төхөөрөмжөө олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн гаргаж, мэргэжилтэй ажилтанд тавигдах ур чадварын шаардлага хэрэгцээгээ илэрхийлж, олон улсын аж үйлдвэрийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төлөөлөл энэ үед хуран чуулдаг уламжлалтай.
МОНГОЛ УР ЧАДВАР- “ Хүн бүр ялагч”
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 363 тоот тогтоолоор Монгол улс 2014 онд 69 дэх гишүүн орноор элсэн орж, 2 жил тутам зохион байгуулагддаг тэмцээнд оролцох эрхтэй болсон.
2013 оноос албан ёсоор “Монгол Ур чадвар” тэмцээнийг 3 үе шаттайгаараж үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй хамтран зохион байгуулж, дэлхийн тэмцээнд оролцох үндэсний шилдгээ шалгаруулж байна.
2015 оны 8 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Бразил улсын Сан Пауло хотноо зохион байгуулагдсан 43 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 59 орны 1186 оролцогч 50 мэргэжлээр ур чадвараа сорьж, 259.000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Монгол улс анх удаа 9 мэргэжлийн (Гагнуур, цахилгаан, сантехник, өрөг угсралт, мужаан, тогооч, үсчин, токарь, гоо сайханч) төрлөөр оролцсон.
2017 оны 44 дэх тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсад 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 59 орон 51 мэргэжлээр 1300 гаруй оролцогчид ур чадвараа сорьж, 125.000 гаруй хүн үзэж сонирхсон байна.. Монгол улс 6 мэргэжлийн төрлөөр (Гагнуур, цахилгаан, сантехник, өрөг угсралт, мужаан, тогооч) амжилттай оролцсон. Гагнуурын мэргэжлийн оролцогч “Үндэсний ялагч” гэсэн шагналын эзнээр тодорсон.
2019 оны 45 дахь тэмцээн Оросын холбооны улсын Казань хотноо 2019 оны 08 дугаар сарын 22-28-ны хооронд зохион байгуулагдаж гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 63 орны 56 мэргэжлийн төрлөөр 1300 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Монгол улс энэ удаад 8 мэргэжлийн төрлөөр оролцохоор бэлдэж байна.
ОХУ-ын Казань хотноо 2019 оны 8 дугаар сард 22-16-нд болох 45 дахь удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мэргэжил тус бүрээр нэг оролцогч хүүхдийг шалгаруулсан. Үүнд:
- Гагнуур: Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Т. Оюун-Эрдэнэ;
- Сантехник: Ховд-Хөгжил Политехник Коллежийн оюутан С. Дашдэрэм;
- Өрөг угсрагч: Барилгын Политехник Коллежийн оюутан Г. Анх-Учрал;
- Цахилгаан: Налайх МСҮТ-ийн оюутан Э.Рэнчин-Очир;
- Мужаан: Техник Технологийн Политехник Коллежийн оюутан Н.Батбуян;
- Токарь: Налайх МСҮТ-ийн оюутан Т.Цогтсайхан;
- Тогооч: ХТПК-ийн оюутан Л.Чибаяр;
- Үсчин: Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллежийн оюутан Н. Гэрэлт-Од нар юм.
Дэлхийн ур чадвар Казань-2019 тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд:
МУ-ын Засгийн газар болон БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Хүний нөөцийг чадавхжуулах төв”-ийн хамтын ажиллагааг 2018 оноос эхлүүлж Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажллаж байна.
“Монгол ур чадвар” тэмцээний шилдгийг шалгаруулах, оролцогч хүүхдүүд болон багш нарыг Солонгос улсад мэргэжлийн дадлага хийлгэх, Солонгос эксперт багш урьж Монголын багийн бэлтгэл хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна.
ОРОС – МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
2017 оны 11 сарын 4-нд МУ-ын ХНХЯ нь ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоо буюу Залуу мэргэжилтэн, чадварлаг ажилчдын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Р.Н.Уразовтай Дэлхийн ур чадварын тэмцээнийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд тусгагдсан нэг зорилт болох үндэсний багаа чадавхжуулах, туршлага солилцох хүрээнд ОХУ-ын “WordSkills Hi-Tech” буюу “Дэвшилтэт технологи-ур чадвар” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн.