АНУ цэргийн төсвөө 10 жилийн өмнөөс “танан санхүүжүүлж ирсэн”. Энэ нь Номхон далайн өрнөд хэсэг дэх давуу байдлаа БНХАУ-д алдлаа хэмээн Сидней дэх судалгааны төв сэрэмжлүүлэв.
Хятадын “ихэссээр байгаа алсын тусгалт пуужингийн нөөц Номхон далайн өрнөд хэсэг дэх америкчууд, холбоотнууд, түншүүдийнх нь цэргийн бааз, нислэгийн зурвас, далайн боомт, цэргийн байгууламжуудад гол аюул занал болж хувирсан”-ыг Сиднейн Их Сургуулийн АНУ-ын судалгааны төв даваа гарагт нийтэлсэн тайландаа анхаарууллаа. Мөргөлдөөн үүссэн эхний хэдэн цагийн дотор оновчтой цохилт өгөх Хятадын Ардын Чөлөөлөх Армийн пуужингууд америкийн зэвсэгт хүчин чөлөөтэй хөдлөх боломжид аюул учруулж байна хэмээн уг тайланг зохиогчид үзжээ .
Ази, Номхон далайн бүс дэх АНУ-ын гол холбоотон Австрали нь “ноцтой, удаан хугацааны мөргөлдөөнд ашиглах нөөцөө ихэсгэж, ончтой тусгал бүхий сум хэрэгсэл, түлш шатахуун, бие даасан үйлдвэрлэл, хадгалалт бий болгох шаардлагатай” хэмээн тайланд зөвлөжээ. БНХАУ нь бүс нутагтаа Австралийн худалдааны хамгийн гол түнш болдог ч хэд хэдэн цуврал зөрчлийн улмаас хоёр улсын харилцаа таагүй байгаа. Австралид 5G сүлжээ байгуулах тендерт Huawei Technologies Co оролцохыг хориглосон Канберрагийн шийдвэрт нь Бээжинг дотоод хэрэгтээ “хутгалдсан” хэмээн дургүйцдэг.
Жэйсон Скотт