Дэлхийн 85 орны 90 гаруй хотод зохион байгуулдаг, ялагч нь 500 мянган америк доллар хүртлэх хөрөнгө оруулалт авдаг “Seedstars World Compеtition” гурав дахь жилдээ манай улсад болох гэж байна.
Технологид суурилсан гарааны бизнесийн өрсөлдөөн хүчтэй болж хөрөнгө оруулагчид ч тэднийг ихээхэн сонирхох болсон энэ үед хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нээж өгдгөөрөө тус уралдаан өндөр ач холбогдолтой.
Монгол залуустаа энэхүү боломжийг “Стартап Маркетинг Спэйс” төвийн хамт олон хоёр дахь жилдээ олгож буй бөгөөд “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээн энэ сарын 30, 31-ны өдрүүдэд болж үндэсний ялагчаа тодруулах юм.
Тэмцээний талаар “Seedstars World”-ийн Монгол дахь төлөөлөгч “Стартап Маркетинг Спэйс” төвийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяатай ярилцлаа.
-Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.
-“Seedstars World Compеtition” бол Швейцарь улсаас гаралтай тав дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын тэмцээн. Хөгжиж буй улсуудын дунд зохион байгуулдаг, тэдгээр улсуудаас “алмаз, шигтгээ”-г нь хайж олдог хамгийн том тэмцээн гэж болно. Хөгжиж буй орнуудад маш олон асуудал бий. Эдгээр олон асуудлыг боломж болгон харж, шийдлийг технологийн тусламжтайгаар шийдэн бизнес болгох нь технологийн гарааны компаниудын гол ажил . Тиймээс тус тэмцээний зорилтот бүлэг нь хөгжиж буй улс орнууд.
Тэмцээний зорилтот бүлэг нь хөгжиж буй улс орнууд
Уг тэмцээн нь нийт гурван үе шаттай. Эхний шатанд тухайн улсынхаа ялагч болсноор оны төгсгөлд өөрийн харьяалагдах бүсийн чуулганд оролцож, үүний дараа оны дөрөвдүгээр сард Щвейцарь улсад болдог олон улсын чуулганд оролцож, улс бүрээс шалгарсан шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлддөг.
SMS буюу Startup Marketing Space байгууллага хоёр жилийн өмнө байгуулагдсан. Бид гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг төв буюу сургалт зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалт зуучлах, 415 метр квадрат талбайтай хамтын оффисоор хангаж өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд гарааны бизнесийн таатай орчин буюу стартап эко системийг бүрдүүлэн ажиллаж буй томоохон компаниудын нэг болсон. Ирэх жил “Seedstars”-ын бүсийн чуулганыг эх орондоо зохион байгуулах учраас энэ жил илүү амбицтай, ач холбогдол өгөн ажиллаж байна.

-Бүсийн чуулга уулзалтыг хэзээ зохион байгуулахаар эрхээ авсан юм бэ?
-Манай улсын хувьд Төв болон зүүн европ гэсэн бүсэд харьяалагддаг. Миний хувьд тус олон улсын байгууллагын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд бүх улсын төлөөлөгчтэй харилцаа холбоо тогтоон, мэдлэг мэдээлэл солилцох гүүр болж байгаадаа маш их баяртай байна. Энэ сүлжээнд орох нь маш том ач холбогдолтой. Бид гэрээ байгуулж, жил бүр Монгол Улсад энэ тэмцээнийг зохион байгуулж, үндэсний ялагчаа тодруулан түрүүний хэлсэн зарчмаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь өгдөг. “Global Summit” буюу олон улсын чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 300-400 орчим хөрөнгө оруулагчид ирдэг учраас өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах асар том боломж болдог.
Дэлхийн өнцөг булан бүрээс 300-400 орчим хөрөнгө оруулагчид ирдэг учраас өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах асар том боломж
Өнгөрсөн дөрөвдүгээр сард дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй олон улсын чуулгад эх орноо төлөөлөн оролцоод ирсэн. 2020 оны арваннэгдүгээр сард болох бүсийн чуулгыг Монголд зохион байгуулах эрхийг авсан. Эхний ээлжинд ямартай ч зохион байгуулах эрхийг нь авчихлаа. Хөрөнгө оруулагчид, гарааны компаниуд ирнэ. Ач холбогдол өндөртэй арга хэмжээ болох тул тал бүрийн оролцоо маш чухал байна.
Хаа сайгүй хурал, чуулган болж байна. Гэхдээ “Seedstars World”-ын нэг давуу тал нь энэ бүхний дараа ярьсан зүйлсээ ажил хэрэг болгодог. Аль компанийг хэнтэй холбох уу гэдгээ маш сайн мэддэг. Оролцогчдоос ямар газартай холбогдохыг хүсэж байгааг нь асууж, энэ чиглэлд ажиллаж, бизнесын зуучлалын үүргээ маш сайн гүйцэтгэдэг. Хөрөнгө оруулагчтай холбож, ажил хэрэг болгодог учраас бусад арга хэмжээнээс илүү амжилттай байгаа юм.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын 90 хувь нь амжилттай яваа учраас энэ бүх судалгааны дараа жижигрүүлсэн хувилбарыг Монголдоо хийхээр судлаж байна.
-Та бүхний хувьд хоёр дахь жилдээ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн жил хичнээн оролцогч бүртгүүлж байв.
-Хамгийн анх “IT Zone” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баттулга, SPS телевизийн захирлаар ажиллаж байсан Н.Наранбат хоёр уг тэмцээний эрхийг нь авч, анхны жилдээ амжилттай зохион байгуулсан. Хоёр дахь жилд нь “Залуу хүмүүс, гарааны бизнесийн эко системийг бүрдүүлж байгаа та нар үүнийг цааш нь аваад явах уу” гээд надад санал тавьсан. Би ч уухайн тас хүлээн авсан. Тэмцээнээс сарын өмнө хүлээж авсан хэдий ч яг энэ салбарт ажиллаж байгаа HUB Innovation center, Start гээд бүх талыг тоглогчдыг хамруулан, нэгдсэн хүчээр амжилттай зохион байгуулсан.
Нийт 40 орчим гарааны бизнес эрхлэгчид цахим бүртгэлийн системд бүртгүүлсэн. Бүртгэл хийсний дараа Швейцарь дахь баг олон улсын зах зээлд гарах боломжтой эсэхийг нь шүүж эхний шатанд тэнцүүлдэг. Өнгөрсөн жил бүртгүүлсэн 40 оролцогчоос шилдэг есийнх нь мэдээллийг бидэнд илгээсэн. Энэ үйл явц, шүүлтэд Монгол дахь төлөөлөгч, зохион байгуулагч оролцох боломжгүй. Энэ шүүлтээр л хэдэн оролцогч дараагийн шалгаруулалтад оролцох боломжтойг тодорхойлдог юм.
Өнөөдрийн байдлаар энэ удаагийн тэмцээнд 23 оролцогч бүртгүүлээд байна. Бүртгэлийг энэ сарын 23-ны өдөр хаана. (Та ЭНД дарж бүртгүүлээрэй)Технологи суурьтай гарааны компани бүр бүртгүүлээд эхний ээлжинд өөрсдийн төслийг олон улсад гарах хэмжээний эсэхийг олон улсын шүүгч нараар дүгнүүлээд, тэнцээд тэмцээндээ оролцвол маш олон талын үр өгөөжийг хүртэх боломжтой.
-Хоёр дахь удаагийн үндэсний ялагч тун амжилттай хөрөнгө оруулалт татсаар байгаа гэсэн.
Өнгөрсөн жил замын түгжрэлийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх, агаарын бохирдол хэмжих, боловсрол, эрүүл мэнд, буудлын захиалга, Монгол, ОХУ, БНХАУ-ын дунд ложистикийн платформ гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниуд оролцсоноос маркетингийн платформ болох “Эрхэс Инк” компани үндэсний ялагчаар тодорсон.
2019 он гарсаар “Эрхэс Инк” компани гадаад болон дотоодын нийт 750 мянган америк долларын мөнгөн ба мөнгөн бус хөрөнгө оруулалтыг татаж, АНУ, Зүүн Ази, Европын улсуудаар маш олон тэмцээнд оролцож, харилцагч нартай 2 сая америк долларын борлуулалт хийж, амжилттай ажиллаж байна. Үүнээс харахад энэ мэт тэмцээнд орох нь маш чухал гэдгийг харуулж байна. Бид ирэх жил илүү олон хүний бүрэлдэхүүнтэй, илүү амбицтай оролцох төлөвлөгөөтэй.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын 90 хувь нь амжилттай
Дэлхий даяар технологийн ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гарааны бизнест илүү хөрөнгө оруулалт хийж байна гэхээр эрүүл мэнд, боловсролын салбар. Энэ хоёр салбарт асуудал их. Тэгэхээр энэ хоёр салбарт тулгамдаж буй асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх нь хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Аргентина улсын гарааны компанийн боловсролын платформ 500 мянган америк долларын хөрөнгө оруулалт авсан.
-Энэ жилийн онцлог болон оролцогчдод ямар боломжууд нээгдэх талаар сонирхуулбал?
-Өнгөрсөн жил эхний шатанд шалгарсан есөн компани “Seedstars World”-өөс бэлэн бусаар буюу хост, дата гэх мэтээр 3-70 мянган америк доллар хүртэл шагналыг авч байсан. Хост бол технологийн компанид маш чухал шүү дээ. Тэгвэл энэ жил үүн дээр нэмээд “Seedstars World-ын өөрсдийнх нь “Хөрөнгө оруулалтад бэлэн болгох хөтөлбөр”-т хамрагдах боломжтой. Үндэсний ялагч энэ хөтөлбөрт гурван сар хамрагдах эрх, арваннэгдүгээр сард Казакстан улсад болох бүсийн чуулганд оролцох эрх, ирэх жилийн дөрөвдүгээр сард Швейцарь улсад зохион байгуулах нэгдсэн чуулганд оролцож өрсөлдөх эрхээр шагнуулна. Энэ бүх зардлыг зохион байгуулагчид хариуцна. Хоёр болон гуравдугаар байранд орсон баг хоёр сар, шилдэг 10-т оролцох эрхээ авсан компани бүр нэг сар “Хөрөнгө оруулалтад бэлэн болгох хөтөлбөр”-т хамрагдана. Бүгд ямар нэг байдлаар шагнал, урамшуулал авахаас гадна ивээн тэтгэгч компаниудын шагналыг хүртэх юм.
Тэмцээнийг зохион байгуулахад ивээн тэтгэгч компаниуд маш чухал ач холбогдолтой. Зохион байгуулах эрхийг тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авдаг бөгөөд монголоос шалгарсан баг бүс болон олон улсын чуулгад оролцох зардал нь түүнд багтсан байдаг. Тиймээс ивээн тэтгэгчид маань Монголынхоо гарааны бизнесийг дэмжиж байгаатай агаар нэг. Ивээн тэтгэгч нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ
-Эхний ээлжийн шүүлтийг олон улсын шүүгч нар хийх юм байна. Харин тэмцээний үеэр ямар шүүгч нар ажиллах бол?
- Шүүгчдийн бүрэлдэхүүн болон ментор зөвлөхийг бид шууд сонгодоггүй. Бид хүмүүсээ санал болгоод Seedstars World-өөс мэдээллийг цуглуулсны дараа өөрсдөө мэйлээр хүсэлт, урилга илгээдэг. Ингээд харилцан тохиролцсон тохиолдолд ментор болон шүүгчээр ажилладаг. Одоогийн байдлаар нууц үлдээе.
Наймдугаар сарын 30-ны өдөр Bootcamp буюу сургалтын өдрөөр салбар бүрд амжилттай ажиллаж буй менторуудтай ажиллаж, дутуугаа нөхөх үнэтэй зөвлөмж авах боломжийг бий болгодог. Дээр нь энэ үйл ажиллагааг дэлхийн 80 оронд нэгэн зэрэг сурталчилна. Монгол Улсад ийм төрлийн гарааны компаниуд өрсөлдөж байна гэсэн мэдээллийн дагуу хөрөнгө оруулагчдад сурталчилгаа болж өгдөг.
-Ярилцсанд баярлалаа.