Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн худалдаа болно.
Ирэх сарын 03, 04-нд болох үзэсгэлэнг ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ, “Майнекс” компани хамтран зохион байгуулж байна. “Agro Expo 2019” үзэсгэлэнд оролцож буй “Монтрак групп” -ийн захирал Б.Орхоноос компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний талаар тодрууллаа.
-“Монтрак групп” ХХК-ийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулна уу. Хэзээнээс хөдөө аж ахуйн салбарын ханган нийлүүлэгчээр ажиллах болов?
- 1992 оноос оёдлын үйлдвэр, экспорт импортын транзит чиглэлээр бизнесийн гараагаа эхлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсээр өнөөдрийн байдлаар уул уурхай, зам барилга, ХАА-н тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг салбар чиглэлээр 27 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.
2011 оноос группийн зохион байгуулалтад орж, толгой компаниар удирдуулсан 5 салбар компанийн 200 гаруй ажиллагсадтайгаар Монгол Улсын бизнес, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж явна.
Манай компани 2011 оноос ХАА-н тоног төхөөрөмж импортлон 2013 оноос Foton Lovol брэндийн ХАА-н тоног төхөөрөмжийн албан ёсны төлөөлөгчөөр 2019 оноос ХАА, барилгын салбарын Lai Gong брэндийн албан ёсны төлөөлөгчөөр тус тус ажиллаж байна.
-Хөдөө аж ахуйн салбарт хэчнээн төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?
-Монголын цаг агаар, нөхцөлд шалгарсан 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бэлэн болон захиалгаар хэрэглэгчийн шаардлагын дагуу нийлүүлж байна.
-“Agro Expo 2019” үзэсгэлэнд оролцох болсон сэдэл юу вэ? Үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-ХАА-н салбарт зайлшгүй шаардлагатай, ажлын бүтээмж нэмэгдүүлж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, орчин үеийн техник, технологид суурилсан шинэ техник, механизм, тэдгээрийн дагалдах сэлбэг хэрэгслийг эрэлхийлж, хэрэглэгчдэд хамгийн хурдан шуурхай хүргэх, чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр боломжит нөхцөлөөр худалдаалахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулан ХАА-н салбарт ажиллаж буй ААН-ээс гадна ЖДҮ эрхлэгч нарт илүү ойртон, бодит мэдээлэл өгч, орчин үеийн техник технологийн хөгжилд хөл нийлүүлэн үйлдвэрлэж буй техник, механизмыг нийлүүлэх бүрэн боломжтой гэдгийг батлан харуулахыг зорьж байна. Хөдөө аж ахуй, тэр дундаа малчид, тариаланчдад хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмж дээшлүүлэх маш олон техникийг эх орондоо ашиглах боломжтойг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
-Үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүний онцлог юу вэ?
-Бид энэ жил Lai Gong брэндийн хөдөө аж ахуйн техникүүдээр оролцож байна. Тэр дундаа ХАА-н зориулалттай авто ачигчийг онцолно. Энэ авто ачигчийг Европ стандартаар, Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллахаар тусгайлан захиалгаар үйлдвэрлүүлсэн.Мод өвс, газар шорооны гэх мэтчилэн тусгай зориулалт бүрт шанагаа солин ажиллуулах боломжтой, өндөр түвшний компьютертой, түлш зарцуулалт бага. Бүрэн гидравлик тохиргоотой. Мөн бусад усалгааны, бага оврын тээврийн гэх мэт олон төрлийн техникүүд танилцуулна.
-“МонТрак групп” ХХК-ийн ойрын зорилт?
-Хэрэглэгчдийн ажлын бүтээмж, үр дүн, ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжтой техник, механизмаар хангах, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд бага ч болов тус болохыг зорьж ажиллаж байна.
Мөн хэрэглэгчдэд тулгамдаж буй санхүүгийн асуудалд тохирсон, улирлын шинжтэй, боломжит урт хугацаатай зээлийн шинэ нөхцөлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хэрэглэгчид эрэлхийлж буй тоног төхөөрөмж, шаардлагаа бидэнтэй хуваалцан хамтдаа шийдэл олж чадна гэж итгэж байна.
-Танд баярлалаа.