Улсын аварга Э.Оюунболд өөрийгөө допинг хэрэглээгүй, хэлмэгдүүлэхийн тулд миний шинжилгээг сольсон байна хэмээн мэдэгдсэн нь өдгөө ид маргааны сэдэв болоод байна. Хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлж буй ч мэргэжлийн хүний дуу хоолой үгүйлэгдсээр байгаа юм. Тиймээс Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхантай уулзаж, допинг тойрсон сэдвийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье. Улсын аварга Э.Оюунболд хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст допинг хэрэглээгүй, миний шинжилгээг сольсон байна гэж мэдэгдлээ. Үнэхээр шинжилгээний дээж солигдох магадлал бий юү?
-Энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээнээс үүдэлтэй маргаан газар авч, сүүлдээ үндэсний бөхийн хоёр холбоо маргалдаад эхэллээ. Наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүд Увс, Хэнтий аймгийнх байсан.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ КОМИСС МАШ НОЦТОЙ АЛДАА ГАРГАСАН
Гэтэл үндэсний бөхийн хоёр холбоог толгойлж байгаа хүмүүс бас Увс, Хэнтийнх болохоор өөрсдийн үзэл бодлыг хамгаалсан янз бүрийн мэдэгдэл хийгээд байх шиг байна. Би Э.Оюунболд аваргын мэдэгдлийг үзсэн. Гэхдээ аваргын мэдэгдлээс өмнө допингийн хариуг зарлах процессийн талаар яримаар байна.
Ер нь улс орнууд Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэдэг том баримт бичгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрмийн дагуу зөвхөн асуудалтай хүнд л мэдэгдэх ёстой. Гэтэл допингийн шинжилгээний үр дүнг зарлах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага болох баяр наадмыг зохион байгуулах комисс бүх бөхчүүдэд хариуг нь хэлчихсэн. Энэ бол хамгийн эхний гажуудал. Олимпын наадмаар жишээ авъя л даа. Олимпоос медаль хүртсэн хэн нэг тамирчин “ОУОХ-ноос намайг цэвэр гэсэн” гэж ярьж байхыг харсан уу. Гэтэл манайхан дэлхийн спортод байхгүй, хамгийн буруу, гаж жишгийг бий болгочихлоо.
Ер нь улс орнууд Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэдэг том баримт бичгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрмийн дагуу зөвхөн асуудалтай хүнд л мэдэгдэх ёстой. Гэтэл допингийн шинжилгээний үр дүнг зарлах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага болох баяр наадмыг зохион байгуулах комисс бүх бөхчүүдэд хариуг нь хэлчихсэн. Энэ бол хамгийн эхний гажуудал
Б.Гончигдамба гарьдын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Шинжилгээ авах өрөөнд камер байрлуулсан гэж байна лээ. Уг нь шинжилгээ авах процедур хүний эрхтэй холбоотой маш нарийн ажил учир тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Тухайлбал, допингийн шинжилгээ авах өрөөг яаж тоноглох, тэнд юу юу байх, тэр өрөөнд хэн хэн орж болох гээд бүх процессийг олон улсын дүрмэнд нэг бүрчлэн заасан байдаг. Гарьдын ярьсан шиг шинжилгээ авах өрөөнд камер байрлуулна гэдэг байж болшгүй зүйл. Харин шинжилгээ авах өрөөнд тухайн тамирчны бие төлөөлөгч орж ирэх ёстой.
Тэр төлөөлөгч нь ихэнх тохиолдолд тухайн тамирчны дасгалжуулагч, эмч юм уу орчуулагч байдаг. Тэр хүмүүсийн үүрэг нь нүдээрээ камерыг орлоно. Өөрөөр хэлбэл, тухайн өрөөнд болж буй процесс дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаад эцэст нь допингийн хяналтын хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг ёстой. Хэрэв Б.Гончигдамба гарьдын ярьж байгаа үнэн бол шинжилгээ авах багийнхан алдаа гаргажээ. Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй баяр наадмыг зохион байгуулах комисс бүр ноцтой алдаа гаргасан байна. Баяр наадмыг зохион байгуулах комисс цэвэр гарсан бөхчүүдэд хариуг мэдэгдсэнээсээ болоод өөрсдийгөө маш эвгүй байдалд оруулчихлаа.
Бас нэг хардлага гэвэл хоёр биш илүү олон хүнээс допинг илэрсэн, эрх бүхий хүмүүс нь өөрсдийн таалалд нийцүүлэн илэрсэн зарим хүнийг нуун дарагдуулаад өнгөрлөө гэх яриа байнга гардаг. Энэ бол боломжгүй зүйл. Яагаад гэвэл тамирчны цус, шээсний дээжийг допингийн хяналтын зорилгоор ашиглах эрх бүхий, магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй лаборатори дэлхийд 32 бий. Манай улсыг тойроод Орос, Хятад, Казахстан, Солонгост байдаг. Бидний харьцаад байгаа БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн допингийн хяналтын лаборатори бол тэр 32-ын нэг нь. Уг лаборатори үйл ажиллагаа явуулахдаа олон улсын лабораторийн стандартыг мөрдөж ажилладаг. Хэрэв тухайн лаборатори дүрэм журмаа зөрчсөн бол эрхээ хураалгах хүртэл арга хэмжээ авахуулна.
Үүнээс гадна лаборатори допингийн хяналтын дээжийг шинжлээд хариуг гурван хувь үйлддэг. Эхний хувийг захиалагч байгууллагад илгээнэ.
- Цол хурааж, шийтгэл оноох процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой.
- Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин өөрөө хийж гүйцэтгэдэг.
- Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах.
Манай тохиолдолд МҮОХ-нд өгөх учиртай хоёр дахь хувийг тухайн спортын олон улсын холбоо руу явуулна. Манай үндэсний бөхөд олон улсын холбоо гэж байхгүй болохоор ихэвчлэн Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо руу явуулдаг. Харин гурав дахь хувийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу илгээнэ. Өөрөөр хэлбэл, манайд ирж байгаа шинжилгээний хариу олон улсын хоёр байгууллагын хяналтад байна гэсэн үг. Тиймээс энэ хариуг манай талаас засварлах ямар ч боломжгүй. Тамирчид шинжилгээ өгөх явцдаа бөглөдөг допингийн хяналтын хуудас дөрвөн хувь үйлдэгддэг.
Нэг хувь нь шинжилгээ авсан байгууллагад, хоёр дахь хувь нь лаборатори руу явна. Гурав дахь хувь нь тухайн тамирчны харъяалагдаж байгаа холбоонд очно. Дөрөв дэх нь тамирчинд үлдэх ёстой. Тухайн дээжийн дугаар болон тамирчны гарын үсэгтэй хуудас нь лабораторид очдог. Харин лаборатори хариуг ирүүлэхдээ ийм дугаартай сорьцноос допинг илэрлээ гэж мэдэгддэг.
-Олон улсын лабораторийн үйл ажиллагаанд бид эргэлзэхгүй байна. Харин Э.Оюунболд аваргын ярьсанчлан тухайн дээжийг лабораторид очихоос нь өмнө солих боломж бий юу?
-Долдугаар сарын 12-ны орой төв цэнгэлдэх хүрээлэнд дээж авчихаад явуулах хүртлээ хоёр, гурван хоног хадгалж байгаа. Тэр хооронд дээжийг сольж явуулсан байж магадгүй гэх хардлага бий. Гэхдээ ийм боломж байхгүй. Аваргын мэдэгдлээс үзвэл хэн нэг нь хорлох зорилгоор сольсон байна гэсэн. Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин хүн өөрөө хийж гүйцэтгэдэг.
Хэрэв гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж сэжиглэж байвал лабораторид явуулсан дээжийн хяналтын хуудасны гарын үсэгтэй тулгаж харах ёстой.
Тухайн дээжийг юүлсэн сав таглагдаад битүүмжлэгдсэн бол лабораторид очиж байж тусгай машинаар онгойлгохоос өөр аргагүй. Мөн тухайн тамирчны сонгож аваад дээжээ юүлж лацадсан саван дээрх дугаар дахин давтагдашгүй буюу цорын ганц байдаг. Хэрэв хэн нэгэн дээжийг явуулахаас өмнө сольсон байлаа гэж бодоход яг тийм дугаартай саванд хийх боломжгүй. Хэрэв өөр саванд хийгээд явуулбал тухайн савны дугаараар л хариу ирэх ёстой.
Түүнчлэн допингийн хяналтын хуудасны нэг хувийг тэр савтай нь цуг лаборатори руу заавал дагалдуулан явуулдаг. Хэрэв хэн нэгэн сольсон бол тэр хуудсан дээр байгаа Э.Оюунболд аваргын гарын үсгийг хэрхэн яаж дуурайлгаж зурсан байх вэ гэдэг асуудал босож ирнэ. Хэрэв гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж сэжиглэж байвал лабораторид явуулсан дээжийн хяналтын хуудасны гарын үсэгтэй тулгаж харах ёстой.
-Ямар ч байсан хүмүүсийн дунд эргэлзээ үүсчихлээ. Энэ эргэлзээг тайлах хамгийн зөв арга нь юу вэ. Э.Оюунболд аваргын ДНК-ийн шинжилгээг Б сорьцын хариутай тулгаж үзэх асуудал яригдаж байсан. Энэ зөв гарц мөн үү?
-Эргэлзээ тайлах хамгийн зөв бөгөөд хямдхан арга нь түрүүн миний хэлсэнчлэн допингийн хяналтын хуудасны лабораторид байгаа хувийг Э.оюунболд аваргад байгаа хувьтай тулгаж, шинжилгээний дугаар болон гарын үсгийг нягтлах. Хэрэв үнэхээр шинжилгээний дээжийг солиод явуулчихсан бол лаборатори хэзээ ч долдугаар сарын 12-ны орой Э.Оюунболдын өгсөн саван дээрх дугаараар хариу ирүүлэхгүй. Яагаад гэвэл сав болгоны дугаар дахин давтагддаггүй. Харин ДНК-ийн шинжилгээ бол мөнгө зарсан илүү ажил юм даа.
-Дэлхийн допингийн түүхэнд шинжилгээний дээж солигдсон тохиолдол байдаг уу?
-би лав сонсоогүй юм байна. Бүх зүйл стандартын дагуу явж байгаа учраас солигдох ёсгүй л дээ. Ер нь допингийн хяналтын баг гэдэг хэн нэгнээс хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулдаг юм.
-Гэхдээ манайд тийм биш байна гэж шүүмжилдэг шүү дээ?
-Харамсалтай нь тийм. Өнөөдөр Монголд спортын эмчээр ажиллаж байгаа хүмүүс допингийн хяналтын багт ороод байна. Энэ бол туйлын буруу. Ирээдүйд зайлшгүй засах ёстой асуудал. Спортын эмч гэдэг анагаах ухааны сүүлийн үеийн эм, витамин хэрэглүүлж, тухайн тамирчныг амжилт гаргахад шинжлэх ухаан талаас тус дэм болох үүрэгтэй хүн.
Гэтэл допингийн хяналтын баг тухайн тамирчин хуульд харш бодис хэрэглэсэн үү гэдгийг илрүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эсрэг тэсрэг чиглэлтэй хүмүүс. Та нар бодоод үз дээ. Спортын эмч хүн тухайн тамирчныг амжилт гаргуулахын тулд янз бүрийн эм тариа хийчихээд дараа нь өөрөө шалгана гэдэг яаж ч бодсон буруу. Угаас допингийн эсрэг багийг хэрхэн бүрдүүлэх олон улсын дүрэм журам байдаг. Гэвч манайх мөрддөггүй.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноох шийтгэл үеийн үед маргаан дагуулсаар байдаг. Заримынх нь цолыг хураадаг бол зарим бөхийн барилдах эрхийг хасаад өнгөрөх жишээтэй. Үүнийг цэгцлэх ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах уу?
-Энэ асуултад хариулахаас өмнө дэлхий яадаг вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Олимпын наадам болон бусад тэмцээн дээр асуудалд орсон хүнд автоматаар оноох шийтгэл гэж байдаг. Үүний дагуу тамирчны тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгож, статистикаас хасаж, медаль, шагналыг нь хураана.
Уг нь энэ хоёр шийтгэл хамт байх ёстой. Цолыг нь хураагаад барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна гэсэн үг.
Үүнээс гадна цаг хугацааны шийтгэл онооно. Харин хугацааны хувьд тухайн кэйсээс шалтгаалаад янз бүр байж болно. Гэтэл манайх үндэсний их баяр наадмын тухай хуульдаа миний сая ярьсан хоёр шийтгэлийн дунд “эсвэл” гэдэг үг тавиад сонголттой болгоод орхичихсон. Допинг илэрсэн бөхийн цолыг хураана, эсвэл барилдах эрхийг хасна гэсэн салаа утгатай заалтаас болоод маргаан үүсээд байгаа юм. Уг нь энэ хоёр шийтгэл хамт байх ёстой. Цолыг нь хураагаад барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна гэсэн үг.
Цол хураах шийтгэл онооё гэхэд бас түвэгтэй асуудал үүснэ. Улсын баяр наадмаар хүртсэн цолыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Төрийн тэргүүн долдугаар сарын 12-нд зарлиг гаргаад цол олгочихлоо. Гэтэл баяр наадмыг зохион байгуулах комисс Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, цолыг нь хураах уу гэдэг асуудал үүснэ.
ДНК-ИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ ГЭДЭГ МӨНГӨ ЗАРСАН ИЛҮҮ АЖИЛ
Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах. Үүний хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмэн дээр үндэслэсэн үндэсний допингийн эсрэг дүрэмтэй болох ёстой. Гэхдээ зөвхөн баяр наадамд зориулж биш, бусад спортын төрлийг хамарсан байх ёстой юм.
Энэ баяр наадмын өмнө бас л допингтой холбоотой хэрүүл гарлаа. Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд шүүхийн шийдвэр гарсан болохоор барилдана гэцгээгээд, бусад бөхчүүд нь допингтой бөхийг барилдуулбал бид барилдахгүй гээд бөөн юм боллоо. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль зөвхөн улсын баяр наадмын үеэр хүчинтэй. Бусад үед хэн, яаж зохицуулах нь тодорхойгүй.
Уг нь манай улс допингийн эсрэг тэмцэх Копенгагений тунхаглал болон ЮНЕСКО-гийн конвенцид нэгдэн орсон улс. Өөрөөр хэлбэл, манай төр засаг эх орондоо допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Тиймээс одоо зөв дүрэм хэрэгжүүлэх ёстой.
-Таны яриад байгаа хууль, дүрмийг хэн хариуцаж батлуулах ёстой юм бэ?
-Спортын салбар хариуцсан төрийн байгууллага буюу БСШУСЯ хариуцаж батлуулах ёстой. Допингийн эсрэг үндэсний төв бол Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Монгол дахь салбар нь. Жирийн нэг төрийн бус байгууллага болохоор баталсан дүрэм, журмыг нь улсын хэмжээнд мөрдүүлнэ гэдэг боломжгүй л дээ.
Ер нь олны дунд допингийн шинжилгээ хэрэгтэй эсэх, авах шаардлага байна уу гэх мэт яриа байдаг. Үүнийг шийдэхийн тулд үндэсний бөх маань спорт уу, зүгээр л нэг баяр цэнгэл үү гэдгийг тодорхойлох ёстой.
Ер нь олны дунд допингийн шинжилгээ хэрэгтэй эсэх, авах шаардлага байна уу гэх мэт яриа байдаг. Үүнийг шийдэхийн тулд үндэсний бөх маань спорт уу, зүгээр л нэг баяр цэнгэл үү гэдгийг тодорхойлох ёстой. Хэрэв спорт юм бол шударга байх ёстой, тамирчны эрүүл мэндийг хамгаалах ёстой гэдэг үүднээс допингийн шинжилгээ зайлшгүй байна.
Үндэсний бөх бол зүгээр л үндэсний соёл, наадам цэнгэл гэх нь бас бий. Спорт биш гэж үзвэл бөхчүүдэд спортын гавьяат тамирчин цол өгч байгаа нь зөв үү гэдэг асуудал үүснэ. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна.
-Х.Баянмөнх аваргын холбоо Э.Оюунболд аваргад хариуцлага тооцох шаардлага гээчийг гаргасан байна лээ. Допинг хэрэглэсэн нь албан ёсоор тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх нь хэр зохимжтой бол?
-Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шинжилгээний хариуг албан ёсоор зарлах, хариуцлага тооцох эрх бүхий субьект нь баяр наадмыг зохион байгуулах комисс л доо. Монголын үндэсний бөхийн холбоо биш. Тиймээс ийм алхам хийсэн нь бас л хууль зөрчсөн үйлдэл.
Хамгийн сүүлийн том жишээ гэвэл Лондоны олимпын чөлөөт бөхийн тэмцээний 120 кг-д алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдээс допинг илэрч, медалиа хураалгалаа. Хүрэл медаль хүртсэн хоёр бөхөд алт, мөнгөн медаль ирж, долдугаар байр эзэлсэн манай тамирчин Ж.Чулуунбат тавд орсон. Цол хурааж, шийтгэл оноох энэ процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой юм. Албан ёсоор зарлаагүй байхад нэг холбоо нь шууд дайрч давшилна гэдэг яаж ч бодсон буруу л даа.
Г.Баярсайхан