Австралийн өсөн дэвжиж буй нүүрсний аж үйлдвэр дэлхийд гуравт бичигдэх хэмжээний нүүрсний давхар исэл экспортлогч юм. Дэлхийн нүүрсний худалдааны гуравны нэгийг эзэлдэг Австрали энэ үзүүлэлтээр зөвхөн орос, Саудын Арабын дараа бичигдэнэ. Тус улсын олборлодог түлшний экспорт дэлхийн хорт хийн ялгаруулалтын долоон хувийг эзэлнэ гэж Засгийн газрынхаа уур амьсгалын дулаарлын эсрэг бодлогыг хурцаар шүүмжилдэг AI хүрээлэн мэдээлсэн байна.
Хятад, АНУ хоёр дэлхийн хүлэмжийн ялгаруулалтыг үнэмлэхүй хэмжээгээр тэргүүлдэг. Гэвч өөр улсад олборлодог түлш экспортолсноор агаарын чанарт сөрөг нөлөө үзүүлдгийг энэхүү тайланд онцолжээ. Австрали бол Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон оронд байгалийн хий нийлүүлдэг томоохон экспортлогч юм.
Ерөнхий сайд Скотт Моррисон тус улс 2030 он гэхэд Парисын гэрээгээр хүлээсэн хүлэмжийн хийг багасгах үүргээ биелүүлнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч уг зорилтыг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө алга.
AI-ын тайланд “Австрали улс нүүрсний шинэ уурхай нээхийг зогсоож, нүүрсхүчлийн экспортоо хязгаарлан уур амьсгалын хямралыг бууруулахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Австрали зэрэг улсаас гарч буй нүүрсийг багасгаж, дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлах ёстой гэсэн зарчимтай зөрчилдөж байна” хэмээн дурджээ. Австрали улс дэлхийн хүн амын 0.3 хувийг эзэлдэг атлаа хүлэмжийн хийн ялгаруулалтын 1.2 хувийг гаргадаг гэж энд бичсэн байна.
Сүүлийн жилүүдэд хий экспортлох аварга төслүүд хэрэгжихийн сацуу нүүрс шатаадаг станцууд цахилгааны үлэмж хэсгийг үйлдвэрлэж байгаа тул дотоодын ялгаруулалт эрс нэмэгдлээ. Ерөнхий сайд Скотт Моррисон тус улс 2030 он гэхэд Парисын гэрээгээр хүлээсэн хүлэмжийн хийг багасгах үүргээ биелүүлнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч уг зорилтыг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө алга. Түүний Засгийн газар нүүрс олборлолтын томоохон бүс нутгийг нээж буй Adani компанийн төслийг тууштай дэмждэг.
Номхон далай дахь хөрш улсуудын удирдагчид Австралид хандан нүүрсийг хязгаарлах амлалтаа биелүүлэхийг уриалахад Моррисоны Засгийн газар няцаасан хариулт өгчээ. Австралийн Номхон далайн сайд Алекс Хоке нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа нүүрсний салбар бол хязгаарлах ёстой “улаан шугам” гэж хэлсэн байна. AI хүрээлэнгийн уур амьсгал, эрчим хүчний хөтөлбөрийн захирал Ричи Мерзиан “Олон хүн Австралийн ялгаруулалт дэлхийн хэмжээнд бага гэж ярьдаг боловч судалгааны дүн эсрэг гарч байна. Манай дотоодын ялгаруулалт их, экспортолсон ялгаруулалт бүр ч их” гэжээ.
Тус хүрээлэнгийн судалгаа Олон улсын эрчим хүчний байгууллагын нүүрс ба байгалийн хийн 2016, 2017 оны өгөгдөлд суурилсан байна. Түлшний ялгаруулалтын үзүүлэлтийг НҮБ-ын уур амьсгалын Засгийн газар хоорондын зөвлөлийн мэдээллээс авч ашиглажээ.
Жеймс Торнхилл