Хойд Солонгосын жүдочид энэ 7 хоногт Токиод эхлэх ДАШТ-д оролцохооргүй болжээ. Өнгөрсөн жил тус улсын тамирчин Өмнөд Солонгосын багт нэгдэж, багийн тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан билээ. Уг нь Хойд Солонгосын шигшээ баг 2 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчныг 2019 оны ДАШТ-д оролцуулах мэдүүлэг өгөөд байсан ч энэхүү хүсэлтээ буцаасан байна. Тэдний дотор өнгөрсөн онд Бакуд болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд 7-р байранд орсон Ким Ён Гвон байсан юм.
Мөн тэд улсынхаа спортын дэд сайд У Вон Кил тэргүүтэй 3 төлөөлөгчийг Японы нийслэлд болох хуралд илгээх гэж байсан ч мөн л цуцалжээ. Япон улсын Олимпийн хороо энэ удаагийн ДАШТ-ийг далимдуулан ирэх зуны Олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхийг зорьж байгаа аж. Хойд Солонгос улс Олон Улсын Олимпийн Хороотой гэрээ байгуулж, ирэх зуны Олимпийн наадамд спортын 4 төрөлд Өмнөд Солонгосын багт нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн билээ.
А.Одбаяр