Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдааны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрээр Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан талаар мэдээллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүргийг энэ сарын 12-нд өгсөн юм.
Мөн хууль зөрчсөн 19 компанийн байгаль орчин сүйтгэсэн хохирлыг Засгийн газар тогтоолгож, шүүхэд хандахаар болжээ.
1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ.
Нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ хийсэн байна.