Иран бүсгүйчүүдийг хөлбөмбөг үзэхийг зөвшөөрлөө. Тодруулбал энэ оны эцсээр Исламын Бүгд Найрамдах Иран улсыг дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт хүлээн авахаас эхэлж хориг цуцлагдаж байгаа аж. Энэхүү хориг нь 1979 оны хувьсгалаар Исламын шашинтай холбоотойгоор анх хэрэгжиж эхэлжээ. Энэ талаар Азийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Уиндсор Жон “Энэ бол дэлхий нийтийн спорт шүү дээ. Хүн бүр эрх тэгш оролцоотой байх ёстой. Иран бүсгүйчүүд хөлбөмбөг тоглож болж байна. Эрчүүд нь ч тоглож байна. Тиймээс үзэхэд ч гэсэн ямар нэгэн асуудал байх ёсгүй. Бид аливаа хууль дүрмийг мэдээж хэрэг хүндэлнэ. Гэхдээ эцсийн эцэст энэ спортыг түгээмэл болгох ёстой шүү дээ” гэжээ.
Азийн Хөлбөмбөгийн Холбоо нь Иран улсыг багтаагаад 47 гишүүнтэй юм. Тэд бүгд дуу нэгтэйгээр энэ байр суурин дээр зогсож байгаа аж. Үүнийгээ ч дээд удирдах байгууллага болох FIFA-д хүсэлт гаргаж албан ёсоор танилцуулаад байгаа юм. Сүүлийн жилүүдэд Иран бүсгүйчүүд хуурамч сахал зүүж тоглолт үзсэн хэргээр байнга баригдаж байгаа боловч өөрсдийн үзсэн зургаа сошиалд тавьж эсэргүүцлээ илэрхийлцгээх болсон билээ. Өнгөрсөн 6 сард л гэхэд Сирийн эсрэг болсон нөхөрсөг тоглолтыг үзэж байсан хөгжөөн дэмжигчдийг хамгаалалтын албаныхан болиулж байсан.
Сүүлийн жилүүдэд Азийн орнуудын хөлбөмбөгийн оролцоог нэмэгдүүлэх алхмууд шат дараалан хийгдэж байгаа. Үүний хүрээнд Саудын Араб бүсгүйчүүд өнгөрсөн жилээс хөлбөмбөг үзэх боломжтой болсон. Үүнээс гадна 2016 оноос Азийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгээр анх удаагаа Фатма Самоура нэртэй бүсгүй ажиллах болсон.
Б.Энх-Амгалан