Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийг өнөөдөр нээж байна.
Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрүүлэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван хэсэгтэй
Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажлыг дуусгаж төслийг өнөөдрөөс эхлүүллээ. Гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх "Cable car" буюу агаарын кабель машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гандна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.
Ингэхдээ Манзушри хийдийг соёл, аялал жуулчлалын, шашны цогцолбор болгохоор төлөвлөхдөө түүх археологийн судалгаанд үндэслэн, газар нутгийн байршлын онцлог, үйл ажиллагааны хэлбэр зэргээс шалтгаалж Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрүүлэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.
Үүнд Манзушрийн хийд орчмын 49,6 га талбай багтах бөгөөд цогцолборыг жилдээ дунджаар 1,3 сая хүн үйлчлүүлэх олон улсын аялал жуулчлалын төв болох аж. Мөн төсөл нь анхны хөрөнгө оруулалтыг 5,3 жилийн хугацаанд, кабель машин нь өртөг өндөртэй тул 8,3 жилийн хугацаанд нөхөх боломжтой байна гэлээ.
"МАНЗУШИР ЦОГЦОЛБОРЫГ 2025 ОНД БЭЛЭН БОЛГОНО"
Зөвлөх архитектур МАЭ-ийн ерөнхийлөгч төсөл удирдагч Э.Хүрэлбаатар:
-Төлөвлөлтийн ажлыг дуусгаад захиалагч байгууллагадаа хүлээлгэж өгөөд байна. Энэхүү төсөлд нийт 17 байгууллагын 136 эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн зөвлөхүүд 9 баг болон ажилласан. Энэ төслийг хоёр жилийн хугацаанд хийх байсан бөгөөд есөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Цогцолборыг жилдээ 1,3 сая гаруй хүмүүст үйлчлэх олон улсын хэмжээний аялал жуулчлалын цогцолбор болно гэж төлөвлөж байна. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг хэрэглэхийн тулд агаарын замаар кабель машиныг хийхээр төлөвлөсөн. Төслийг 2025 он гэхэд ашиглалтанд оруулна гэж техник эдийн засгийн судалгаагаар гарсан. Бид хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг гарган Засгийн газарт танилцуулна” гэлээ.
"КАБЕЛЬ МАШИНД 110 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ"
Хот төлөвлөлтийн эдийн засагч Г.Дарханчулуун:
-Төслийг бүрэн хэмжээнд төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэхийн тулд 270 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд зөвхөн улсын төсвөөр биш төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэнэ. Улс төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн асуудлыг шийднэ, дэд бүтцэд 37 тэрбум төгрөг шаардлагатай байна. Аялал жуулчлалын цогцолбор нь улс дахь бусад аялал жуулчлалын цэгүүдээс өвөрмөц байх ёстой, мөн аялал жуулчлалын салбарт дэвшилт гаргах, Монголын нүүр царайг илэрхийлэх бренд болох ёстой. Ингэснээрээ зөвхөн залуучууд Цэцэ гүний оргил дээр гарах биш настай хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гарах боломжийг олгож байгаа юм. Кабель машинд 110 тэрбум төгрөг шаардлагатай мөн 17,4 км буюу дэлхийд хамгийн урт кабель машин болох нөхцөл бий болж байгаа юм. Кабель машиныг хугацаа хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангасан битүү, дуу чимээ гаргахгүй байлгахаар төлөвлөж байна” гэв.
Кабель машин ашиглалтад орвол нэг хүн 5000 төгрөгөөр үйлчлүүлнэ гэж тооцвол жилдээ 14-17 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэнэ.