Өнөөдөр болсон зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал эхэллээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал эхэллээ.
Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мун, НҮБ-ын АНДЭЗНЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ. Форумыг Гадаад харилцааны яам болон Бизнесийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.
Төлөөлөгчдийн илтгэл болон форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
БСШУСЯ-аас хичээлийн шинэ жилийг угтан мэдээлэл хийлээ
БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, зөвлөгөө өгөх хэвлэлийн бага хурал хийлээ.
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, их дээд сургуулийн төлбөр, ЕБС-ийн хичээлийн агуулга хөтөлбөр, хичээлийн жилийн зорилго, зорилтын талаар мэдээллээ.
"ЕБС-ИЙН 644 МЯНГАН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХТЭЙ ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭ БАЙГУУЛНА"
- Энэ жил 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орж байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна. Энэ жил Их дээд сургуулиудын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна.
- Ерөнхий болосвролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр оруулжээ
"1-5-Р АНГИЙН СУРАГЧДАД МОНГОЛ ЁС, ХҮМҮҮЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРНО"
- Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ.
- 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.
Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. Бусад шилдэг загварыг ЭНД дарж үзнэ үү.
Хонгконгчууд дэг журам, зохион байгуулалттай жагсаж байна
Хагас автономит эрхтэй Хонконгчууд гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төcлийг эсэргүүцэн жагссаар гурван сар өнгөрлөө. Хэдийгээр эрх баригчид маргаантай хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан ч тэмцэл үргэлжилсэн хэвээр.
Учир нь тус хууль хэрэгжээд эхэлбэл гэмт этгээд үйлдсэн иргэд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан гэмгүй хүмүүс ч Хятадын мэдэлд шилжиж, бай болох магадлалтай. Хонконг 1997 онд Хятадын нэг хэсэг болсон бөгөөд энэ цагаас хойш “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмын дор явж байна.
Жагсагчид хэрхэн зохион байгуулалттай, зорилготой, бусдад хүндлэлтэй тэмцдэг болохыг зургуудаар харуулж буйг ЭНД дарж хүлээн авна уу.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр гардуулав.
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн засгийн шинэчлэлтийн төслүүд дээр ажиллажээ. Тэрээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг батлуулан, эдийн засгийн хүндрэлтэй үед Монгол Улсын өмнө тулгарч буй хөгжлийн чухал асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.