Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна. Маршал Х.Чойбалсангаас ЗХУ-д суугаа Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга Сэржготовт бичсэн захидал.
Тэрбээр энэ үед Бүх цэргийн жанжин, Гадаад явдлын яамны сайд алба хашиж байсан юм.
Хөрвүүлэг:
28 оны 7 сарын 4
Москва. Сэржготовт: Үүний урд таван сарын 14 ба зургаан сарын 1–нд бичсэн сурагчид нарын тухай мэдээ материалууд болон худалдааны төлөөлөгчийн 28 оны нэгдүгээр улиралд явуулсан ажлын товч илтгэл зэргүүдийг хүлээн авсан бөгөөд энэ тухай хариу мэдэгдэх нь:
1. КУТВ-ийн сургуулийн Ядамсүрэн нарын хэсэг сурагчдын тухай улмаар цааш боловсруулан тэд нарын үнэн чанар байдлуудыг илрүүлэх ба ялангуяа бусдаас нууц хуралдан юу юу хэлэлцэн ярьж буй зэргийг мэдэхийн тул нөгөөх нөхөр лүгээ харилцан зохистой арга хэмжээ авах нь чухал.
2. Манай яамнаас явсан сурагчид сонин сэтгүүл зэрэг хэвлэлийн зүйлүүдийг хэрэглэх тухай үүгээр зохих нөхдүүдэд даалган арга хэмжээ авсан. Харин хүргүүлсэн сонинг чамаас түүгээр дамжуулан өгч байх хэрэгтэй.
3. Төмөр замын сургуулийн сурагчид дотор нууц байгуулалтыг хийж гүйцэтгэх хэрэгтэй.
4. Холбоот улсын сургуульд байхдаа элдэв үл зохиолдох байдлуудыг гаргаж гэмт хэрэг өдүүлэн буцаж ирсэн сурагчид нарын тухай үүгээр зохих арга хэмжээнүүдийг авч үзүүлэх болно.
5. Элчин сайд ба худалдааны төлөөлөгч нарын ажлын дутагдлуудын тухай нарийн бичгийн даргын хувиар зохих санал шаардлагыг илчлэн байх нь чухал хэмээн үзмой.
6. ...улсаас ирүүлэх цайны тухай үүгээр зохих арга хэмжээ авмой.
7. Ер чиний биеэс сургуулиудыг биеэр авч үзэх нь чухал учир Самбуугийн нэр дээр тусгай захидал бичсэн тул түүнээс үзэж мэдэх биз ээ.
8. Сэржготов чиний нэр дээр холбоот улсын ДЯЯ-наа рубль 3000-ыг дамжуулан гуйвуулсан тул зохих зүйлүүдэд зарцуулан баримтуудыг инагш ирүүлж баймой хэмээн энэ завсар мэндийг хүргэж байна.
Ёсолсон Чойбалсан
Дугаар 2