Оюутны хөгжлийн зээлийг 2018 оноос эхлэн хүүгүй, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр Боловсролын зээлийн сангаас шууд олгосоор ирсэн.
Энэхүү зээлийг авсан хүн сургуулиа төгсөөд дипломаа Боловсролын зээлийн санд барьцаа болгон үлдээдэг. Боловсролын зээлийн санд дотоодын их дээд сургуулийг төгссөн 13 мянга гаруй иргэдийн 16 тэрбум төгрөгийн зээл бүхий диплом байна. Эдгээр дипломыг зээлээс чөлөөлөх журмын төслийг Улсын их хуралд өргөн барихаар ажиллаж байгаа юм. Зээлийн үндсэн төлбөрийг их, дээд сургууль төгссөнөөс хойш 6 жил хүртэл хугацаанд эргэн төлнө.
Зээлд хамрагдахын тулд ЕБС-иа төгссөн бол ЭЕШ-ийн оноо 600-аас дээш байх, бакалаврын оюутны голч дүн 2,8-аас дээш, Магистр, докторын зэргээр суралцагсад голч дүн 3,2-оос дээш байх шаардлагатай юм.
Зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийнхаа сургалтын албанд хандана.
- Анкет /Зээл хүссэн өргөдөл/
- Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /Эх хувиар/
- Сургуульд зохиох журмын дагуу элссэнийг гэрчлэх баримт /ЭЕШ-ийн батламж/
- Тухайн улиралд сонгосон хичээлийг баталгаажуулах баримт
- Ирээдүйн зорилгыг тодорхойлох эссэ /250-500 үг/
- Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ.
Дахин зээл авч байгаа тохиолдолд:
- Зээл хүсэгчийн өргөдөл
- Дүнгийн тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэх
- Хаврын улирлын сонгосон хичээлийн жагсаалт
Зээлийн алба -70109399
Зорилтот хөтөлбөрийн алба -70109186
Ц.Уянга