Бразилын шигшээ болон Барселона клубын хагас хамгаалагч Филиппе Коутиньо Германы Байерн Мюнхенд зээлээр тоглохоор болжээ.
Өдгөө 27 настай Коутиньо өнгөрсөн жилийн нэг сард Английн Ливерпүүл клубээс Испанид 142 сая еврогоор ирж байсан бол ийнхүү зээлээр тоглохоор боллоо. Түүний хувьд Барселонад тоглох хугацаандаа төдийлөн хүлээлтэд хүрч чадаагүй бөгөөд солилцоогоор ч явах боломжтой байсан юм.
Ийнхүү Коутиньог өнгөрсөн шөнө Байерн албан ёсоор танилцуулсан байна. Тэрээр Мюнхенд 10 дугаартай тоглохоор болжээ. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: ‘’Байерн бол маш агуу түүхтэй том клуб энд тоглоно гэдэг миний хувьд нэр хүндийн хэрэг. Энд ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Мөн энд би зүгээр нэг тоглох гэж ирээгүй. Тэдний удаан хугацаанд авч чадаагүй цомыг авах зорилготой ирсэн’’ хэмээжээ.
Барселона клуб хуучин багтаа тоглуулж байсан Нэймарыг Парисаас авчрах зорилготой байгаа ба Коутиньог ийнхүү багаас явууллаа. Тэрээр Барсад нийт 76 тоглолтод оролцож 21 гоолыг оруулсан байна.
н.Тулга