Хүүхдүүд сургуульдаа цүнх, ном дэвтэр барьж ирэх нь энгийн л нэг үзэгдэл. Харин Энэтхэгийн нэгэн жижиг сургуульд хүүхдүүд хичээлийн хэрэгслээс гадна хуванцар хаягдал барьж ирдэг болжээ.
Пармита Сарма, Мазин Мухтар нар гурван жилийн өмнө Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид Акшар нэртэй жижиг сургууль нээсэн байна. Мухтар инженерээр мэргэшсэн бол Сарма нийгмийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн гэнэ. Тэд нэг шинэ санаа сэдэж, түүнийгээ хэрэгжүүлсэн нь сурагчдаас сургалтын төлбөрийн оронд хуванцар хог хаягдал авах явдал байв.
Сурагчид долоо хоногт 25 хуванцар хог хаягдал авчирч тушаагаад үнэгүй суралцах боломжтой.
Энэ шийдэл зөвхөн байгаль орчныг хамгаалахаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Ассам мужид амьжиргааны түвшин доогуур гэр бүлүүд хүүхдээ сургуульд явуулахын оронд нэг өдрийн 2.50 доллароор ажиллуулдаг байна. Тэдний санаачилсан уг ажил амьдралын боломж тааруу байдлаас болж сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдэд боломж олгожээ.
Сургуулийн гадаа гэмтсэн, хаягдсан, төөрсөн амьтдыг асардаг оромж байдаг. Мөн Акшарын дахин боловсруулах төв энгийн барилгын төсөлд ашиглах боломжтой эко тоосго үйлдвэрлэдэг гэнэ.
Одоо энэ сургууль 100 орчим сурагчтай болсон байна. Акшар сургуулийн шинэчлэлийн нийгэмлэг ирэх жил ийм төрлийн таван сургууль барихаар төлөвлөж байгаа аж.
Олон мянган жил болсон ч газарт уусч алга болдоггүй хуванцар хог хаягдал өнөөдөр байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Энэтхэг улсын хувьд өдөрт 26 мянган тонн хуванцар хог хаягдлыг гаргадаг аж.
Эх сурвалж: Weforum