15 ЖИЛИЙН ДҮНГЭЭР АВЧ ҮЗЭХЭД ЗӨВЛӨЛТИЙН ТАЛЫН ОЛСОН АШИГ НААД ТАЛ НЬ ТАВАН ТЭРБУМ РУБЛИЭС ДООШГҮЙ БАЙГАА ЮМ
“Судлаачийн үг” буландаа Д.Сүрэнжав гуайг эшлэж, мартагдсан түүхийг өнөөгийн залууст мэдүүлж, мэдрүүлж байгаа билээ. Социализмын үеийн дээд дарга нарын дунд яригддаг байсан егөө үг санаанд бууж байна. “Монголын гурван еврей” хэмээн гурван эрхэмд хоч хайрласан байдгийн нэг нь энэ Д.Сүрэнжав гуай юм. Жүүд шиг сийрэг сэтгэдэг, сэтгэсэн хүссэнээ хийдэг, гял цал, мэргэн түргэн хүн байсныг нь Намын Төв Хорооны хашир ахмадууд олоод харчихаж. Бас нэг еврей нь Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч Б.Дашцэрэн гуай. Хятадтай явуулах бодлогыг барьж байсан эрхэм. “Дөлгөөн Дон”-ы нэрт хөрвүүлэгч эрдэмтэй нэгэн байсан даа. Гутгаар еврей нь тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн гишүүн, Статистикийн төв газрын дарга доктор Д.Загасбалдан гэж нэг эрхэм байв. Гурвууланг нь танидаг байсандаа би эрэмшиж байна.
Үндсэн сэдэвтээ оръё. Орост өр тэглэсэн гэх гавьяаг Д.Сүрэнжав гуай руу аваачаад наачихмаар санагддаг. Тиймдээ ч түүний бичсэнээс үг үсэггүй буулгаж байна. Энд миний өөрийн үг, санаа, дүгнэлт гэж байхгүй.
Бид 70 жилийн турш хөгжиж ирсэн хэмээн ихэд шагшин магтаж, үүний нэг бат найдвартай ундарга нь зөвлөлтийн тусламж гэж үздэг. Бас хувьсгалын өмнөх Монголыг туйлын ядуу зүдүү хоцрогдсон орон байсан гэж, ялангуяа, сүүлийн дөчөөд жилийн турш бэхээ хаттал бичиж, хэлээ чилтэл ярьсан.
Зөвлөлтийн тусламж гэдгийг барилгачдын нүдээр харахад бүр ч тодхон. Нийслэлийн олон хороолол, ахуйн үйлчилгээний төв, үйлдвэрийн газар, шилжлэх ухаан, соёлын өргөө, Эрдэнэт, Дархан хот, Төв аймгийн Баяндэлгэр, Заамар, Архангайн Хангай сумын төв, бас Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгийн Орхонтуул гэх мэт сангийн аж ахуйнууд, нэлээд аймгийн төв дэх сургуулийн барилга, барилгын материалын болон гурил тэжээлийн үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам, түүний өртөө буудал гээд олныг нэрлэж болно.
“ЗСБНХУ-ын гадаад эдийн засгийн харилцаа 1989 онд” гэдэг бүртгэл зүйн түүвэрт 1990.01.01-нийг хүртэл дайны дараах жилүүдэд БНМАУ-д нийт 722 барилга байгууламж барьсны 215 нь үйлдвэрийн газар гэж тодорхойлжээ. Энэ тоо бол зөвлөлтийн тусламжийн хамгийн хураангуй бөгөөд тоймтой нь мөн билээ.
Чухамдаа эдгээр барилга байгууламжийг барьж байгуулахад зарцуулсан хөрөнгө - машин техник, тоног төхөөрөмж, барилга байшин, тээвэр, харилцаа холбоо, хоёр орны мэргэжилтнүүд болон ажилчдын цалин хөлс, захиргааны зардал зэрэг нь бүхэл дүнгээрээ хоёр орны худалдааны дүйцэлд Монголын талын өр болон орж иржээ.
Өөр нэг үзүүлэлтийг авч үзье. Хувьсгалын өмнөх Монголд хүн тутамд 30-аад толгой мал ногдож байсан бол 1990 оны байдлаар 10 хүрэхтэй үгүйтэй байна. Ийнхүү хүн тутамд ногдох монголын гол баялгийн тоо хэмжээ бараг гурав дахин хорогджээ. Эл хоёр баримтын үүсч бий болсон хийгээд цаашид улам даамжрахад хүргэсэн учир шалтгааныг эргэцүүлэн бодож үзэхэд илүүдэхгүй.
Ер нь хагас өлсгөлөнгийн байдалд БНМАУ байсан шүү дээ. Үүнийг миний үеийнхэн андахгүй.
Миний тайлбар: Хүн ам өссөн, харин мал сүрэг олигтой өсөөгүйг Д.Сүрэнжав гуай хэлсэн болов уу. Учир нь МАХН-ын ээлжит их хурал болгон дээр л Монголын малыг 25 саяд хүргэнэ гэсэн лут зорилт дэвшүүлдэг, түүндээ ч мал аж ахуй нь хүрдэггүй байсан. Бас СССР руу малыг хөлөөр нь олон саяар гаргадаг. Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн хүнсний хэрэгцээнд манай мал ил далд хэлбэрээр ашиглагддаг, нийслэлд нь мах сүү олддоггүй, дэлгүүрт зарагдвал цагдаа сэргийлэхдээ тултал дараалалд зогсоодог, махны мафи маягтай худалдааны бүлэг үүсчихсэн, намын дээд удирдлага болох Улс төрийн Товчоонд нь хэн нэгэн дарга Улаанбаатарын мах сүүний асуудлыг дагнан хариуцуулж дээрээс нь лантуудуулж байсныг би нэмж хэлье. Ер нь хагас өлсгөлөнгийн байдалд БНМАУ байсан шүү дээ. Үүнийг миний үеийнхэн андахгүй.
Д.Сүрэнжав гуай бичиж байна: Манай үндсэн анги болох малчин ардын амьдрал байдал тийм ч бахархмаар биш гэдгийг бид мэднэ. Хэдийгээр тэд төмөр ор, радио хүлээн авагч, шаазан аяга зэрэг аж үйлдвэрийн гаралтай олон бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хэдий ч жилийн дөрвөн улиралд мал дагаж нүүсээр л байна. Ер нь социализмын 70 жилд Монголын малчин ардууд хөгжөөд хөгжөөд юунд хүрэв гэдгийг эргэцүүлэн бодууштай. Лам болж байсан хүүхдүүд нь орчин үеийн шинжлэх ухааны ном эрдэмд суралцав. Өөрсдөө бичиг үсэг мэддэг болцгоов. Гэтэл идэж уух, өмсөж зүүх нь дээрдэв үү? Гэр орон нь тохижив уу? Мал сүрэг нь өсөв үү? Уурга нь урт болж, уяаны хэц нь сунав уу? Гүзээ гүзээгээр өрөм тос хурааж, бүхэл бүхлээр нь үүц хоол бэлдэж байна уу? Энэ бүгдэд дандаа нааштай хариулт өгөх аргагүй.
Ардын хувийн аж ахуйтныг хавтгайд нь хоршоололж, атар газрыг бөөнөөр эзэмшсэн явдлыг ч нэг хүнийг тахин шүтэх ядлын сөрөг үр дагавартай холбон үзэх нь зүйтэй биз. Монголд хамтрал коммун байгуулах гэж 1930-аад оны үед хийсэн анхны оролдлого балран унасан. Гэвч эл гашуун сургамжийг МАХН төдөлгүй умартжээ. Улсын бэлтгэлийн дааж давшгүй үүрэг, хувийн малыг өсгөх улсын төлөвлөгөө, хүнд хүчир албан татвар ногдуулахын зэрэгцээ “Цаг ямагт капиталист этгээдүүдийг төрүүлж байдаг” үеэ өнгөрөөсөн хувийн аж ахуй гэх мэтээр үзэл суртлын хувьд муутган гадуурхах зэрэг эдийн засаг, сэтгэлзүйн бэлтгэл хийж байгаад 1950-иад оны эцсээр хувьсгалт нам ганцхан дайралтаар ардын хувийн аж ахуйтныг хүчээр нэгдэлжүүлэв.
Ингээд л монголын хөдөө нутагт “Социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн ялж”, таван хошуу малыг цорын ганц жинхэнэ эзнээс нь салгаж, Монголын уудам нутагт нүүдлийн мал сүрэг адгуулан маллах дээр үеийн арга ухааныг нухчин устгав. Мал жижгэрч удамшил үржлийн шилдэг чанараа алдаж эхлэв. Малын тоо толгой өсч олшрохоо больж, харин жилийн жилд хорогдох болов.
Монголд хамтрал коммун байгуулах гэж 1930-аад оны үед хийсэн анхны оролдлого балран унасан. Гэвч эл гашуун сургамжийг МАХН төдөлгүй умартжээ.
Ардын аж ахуйтныг ийнхүү эрээ цээргүй дайрч устгахын сацуу атар газар эзэмших нэрийдлээр мал сүргийг өсгөн үржүүлэх үндсийн үндэс болсон бэлчээрийн шилдэг талбайг газар сайгүй дайрч эхлэв. Үүнд үржил шимт хөрсний зузаан нь 20 см-ээс үл хэтрэх бөгөөд жилд 200 мм орчим тунадас унадаг, далайн төвшнөөс их төлөв 1100-1200 метрийн өндөрт орших нутагт атар эзэмшсэн нь үр дүнгүй. Газрын үржилт хөрсөнд ийнхүү хайр гамгүй хандах гажуудал дэлхийн туршлагад тун ховор биз.
Үеийн үед нүүдлийн мал аж ахуйн үндэс болсоор ирсэн хувийн өмч, бэлчээр хоёрт ингэж дур зоргоор хандан, тус орны хөдөө аж ахуйг уналтад оруулсан нь мөн л тахин шүтэх явдлын балаг мөн. Ардын аж ахуйтныг хоршоололж, атар газар эзэмшсэнээр шинэ шинэ сангийн аж ахуй, гурил тэжээлийн үйлдвэр байгуулж, трактор, комбайн, хөдөө аж ахуйн бусад машин техник, автомашин, нефть бүтээгдэхүүн худалдан авах явдлыг эрс нэмэгдүүлж, дам дамдаа өр зээл гэгчийг ихэсгэхэд хүргэсэн.
Миний тайлбар: МАХН-аар өсч хүмүүжсэн, бүр МАХН-ын төв хорооны онол-үзэл суртлын лут хоёр сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр саяхан ажиллаж явсан, нэг үгэндээ шалгарсан коммунист хүн 1990-ээд оны эхээр ингэж бичиж байгаа хэрэг шүү дээ. Мөн их эр зориг оо?
Тэрээр цааш нь: Монголд олгож байсан зөвлөлтийн тусламжийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухай эргэцүүлэн бодоход илүүдэх нь юун. Бидний үзэж байгаагаар нэг нь давамгайлагч бөгөөд нөгөөх нь захирагдангуй байдалд байсан худалдаа-эдийн засгийн харилцааны оньсон түлхүүр дотор нь зээл хийгээд бусад тусламжийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болдог байсан.
БИДНИЙ ӨР ЗЭЭЛ ГЭЖ ЯРИАД БАЙГАА ЕСӨН ТЭРБУМ РУБЛЬ БОЛ САЙТАР НЯГТЛАН ҮЗВЭЭС БАЙХ УЧИРГҮЙ ЗҮЙЛ
Хоёр орны худалдаанд бүр анхнаасаа зөвлөлтийн тал давамгайлах үүрэгтэй байсныг дурдвал зохино. Хоёр орны харилцааны үндсэн зарчим хэмээх нэгэн лут гэрээг 1929 онд байгуулж, 1930 онд гадаад худалдааны онц эрх тогтоож, өмнөд хилийг хаасан нь худалдааны эрх мэдлийг умард хөршийн гарт бат найдвартай атгуулах үндэс болсон.
Юуны өмнө хэлэхэд хувьсгалын өмнөх Монгол улс бол дан ганц мал аж ахуйн орон байгаагүй юм. Ийм ойлголт нь үнэндээ монголын хуучин хот суурин - хүрээ хийд, сүм дуганыг бараг орвонгоор нь устгасны дараа гарсан ухуулга сурталчилгааны уршиг юм.
Иймд өр зээлийн асуудлыг ул суурьтай судалж боловсруулан зөв буюу нэлээн шударгаар шийдвэрлэхийн тулд олон зүйлийг харьцуулан анхаарч, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцаа, Худалдаа үйлдвэрийн яам, улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар тэргүүлэн бусад олон яам, тусгай газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, Гандантэгчинлэн хийд, бүх хот, аймаг, сумын тамгын газар, Улсын архив зэрэг холбогдох бүх газрыг татан оролцуулж, чухам л “өгсөн - авсан”, “эвдсэн - босгосон”, “устгасан - сэргээсний” дансыг он оноор тольдон үзэх нь зүйтэй болов уу. Үүнд юуны өмнө манай төр засаг, банк санхүүгийн байгууллагын удирдагчдын нэг гарт “Карта разрушения” (устгал сүйтгэлийн газрын зураг), нөгөө гарт нь “Карта восстановления” (Сэргээн босголтын газрын зураг) байнга дэлгээстэй байвал уг асуудлыг олон талаас тольдон харахад дөхөмтэй байж мэдэх юм.
Үүнийгээ л Орост өргүй гэдгээр тайлбарлахаар баримт түшлээ. Дээр нэгэнт барилга байгууламжийн тухай хөндөн ярьсан болохоор энэ талаар манай орон ямар өв уламжлалтай байсан гэдгийг товч өгүүлье. Юуны өмнө хэлэхэд хувьсгалын өмнөх Монгол улс бол дан ганц мал аж ахуйн орон байгаагүй юм. Ийм ойлголт нь үнэндээ монголын хуучин хот суурин - хүрээ хийд, сүм дуганыг бараг орвонгоор нь устгасны дараа гарсан ухуулга сурталчилгааны уршиг юм. Харин иймэрхүү суртал нэвтрүүлэгт итгэснийг буруутгах зүйлгүй. Учир нь Монголд байсан 800 гаруй хүрээ хийд, сүм мөргөлийн газрыг 1930-аад онд бараг бүгдийг нь нурааж устгасан.
“Известия” сонины нэгэн дугаарт нийтлэгдсэн тоо баримт байна. БНМАУ-ын үндсэн өрийг 8981.3 сая рубль гэж тодорхойлсон нь монгол-зөвлөлтийн худалдааны дүйцэлд тулгуурлан бидний бодож гаргасан тоотой тун ойролцоо байна. Бидний ярьж буй өгүүллийн агуулгатай холбогдуулан зөвлөлтийн эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн. Мурин гэдэг хүн “Интернационалист” сонинд өгүүлэхдээ: Уг хэргийн учир нь БНМАУ манай улсад зээлийн өртэйг эргэлзэж тээнэглэсэнд бус, харин манай туслалцааны сэтгэл харамгүй шинж чанарт эргэлзсэнд оршино.
Үүнийг л БНМАУ дахь өөрчлөн байгуулалтын үйл явцын гажуудал үзэгдэл гэж үзэж болох юм гээд цааш нь тэмдэглэхдээ: Сүүлийн 40 жилд (БНМАУ-д) олгосон тусламжийн нийт дүнг тодорхойлох юм бол орон сууцны барилга, соёл, боловсролын байгууламжийн салбар дахь олон тэрбум рублийн буцалтгүй тусламж, үнэ төлбөргүй шилжүүлсэн үйлдвэрлэлийн талбай, сууцны барилга, бусад байгууламжийг бодолцох ёстой. Үүнийг харгалзан үзвээс (өр зээлийн) өртгийн үнэлэлт нь 15 тэрбум рубльд хүрнэ. Монгол нөхдийн иймэрхүү өгүүлэл нийтлэл л биднийг эдгээр тооцоо хийхэд хүргэв гэсэн байна.
Миний тайлбар: Тухайн үедээ Д.Сүрэнжав гуай болон манай Сангийн Яам СССР-т өргүй гэдгээ элдвээр тайлбарлаж Москватай хэлэлцэн тохирох, тэр эрдэмтэн Мурины хариу үйлдэл болгон ятгаж үнэмшүүлэхийг зорьж байсан баримт байна.
Манайх ЗХУ-д олон жилийн турш мал, мах, хөдөө аж ахуйн түүхий эд, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн тухайн үеийн үнийг харгалзан тогтоосон үнээр өгч ирсэн. Эдгээр бүтээгдэхүүнийг ЗХУ манайхаас ийм үнээр авахгүйгээр өөртөө үйлдвэрлэсэн бол их хэмжээний нэмэгдэл зардал гаргах байсан нь гарцаагүй.
Жишээ нь ингэж бичиж учирлаж байжээ: БНМАУ нь зөвлөлтөөс авч ашиглаж байгаа зээлийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлэхийн хамт зээлийн өрийг төлөх эдийн засгийн бодит бололцоогүйг тэмдэглэж, хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа аль алиндаа ашигтай, тодруулж хэлбэл Монголтой хамтран ажилласан нь Зөвлөлтөд багагүй үр ашиг өгч байсан, өгч ч байгааг үндэс болгон зээлийн өрийг үндсэнд нь хүчингүй болгох саналыг зохих үндэслэл тооцоотой тавих хэрэгтэй.
Манайх ЗХУ-д олон жилийн турш мал, мах, хөдөө аж ахуйн түүхий эд, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн тухайн үеийн үнийг харгалзан тогтоосон үнээр өгч ирсэн. Эдгээр бүтээгдэхүүнийг ЗХУ манайхаас ийм үнээр авахгүйгээр өөртөө үйлдвэрлэсэн бол их хэмжээний нэмэгдэл зардал гаргах байсан нь гарцаагүй. Зөвхөн сүүлийн 15 жилийн дүнгээр авч үзэхэд зөвлөлтийн талын олсон ашиг наад тал нь таван тэрбум рублиэс доошгүй байгаа юм.
Манай Улс зөвлөлтөөс өргөн хэрэглээний барааг мөн л дэлхийн зах зээлийн харьцангуй хямд үнээр худалдан авдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд машин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нефть бүтээгдэхүүний гадаад худалдааны үнэ ихээхэн өссөнөөс шалтгаалан Монголд нийлүүлдэг нийт барааны дүнгээр үзэхэд зөвлөлтийн гадаад худалдааны байгууллагуудын үнийн зөрүүгээр олсон ашиг зөвхөн сүүлийн 30 жилд бараг дөрвөн тэрбум рубльтэй тэнцэж байгаа тооцоо бий. ЭЗХТЗ-ийн хүрээнд машины үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үнэ тодорхой шалтгаанаар дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр тогтоогдож байсан нь ч бас өрийн хэмжээнд нөлөөлсөн.
Сүүлийн 10 жилд монголын тал ЗХУ-д нэг сая орчим тонн зэс агуулсан гурван сая гаруй тонн баяжмалыг нийлүүлсэн. Зэсийн баяжмалын гадаад худалдааны үнэ харьцангуй доогуур байсны дээр уг баяжмалыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж байсан зөвлөлтийн үйлдвэрүүдэд ихээхэн үр ашиг өгсөн нь эргэлзээгүй. Сүүлийн үед дэлхийн зах зээлийн үнэ эрс өссөнөөр нэг талаас зээлийн хэмжээг ихэсгэхэд нөлөөлсөн, нөгөө талаар зөвлөлтийн гадаад худалдааны нэгдлүүдээс Монголд зээлийн шугамаар барилгын материал, тоног төхөөрөмж нийлүүлснээс олох ашиг, түүнчлэн Монголд барилга баридаг зөвлөлтийн байгууллагуудын ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлснийг хэлэхэд илүүдэхгүй.
М.С.Горбачев НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулган дээр “ЗХУ хамгийн буурай хөгжилтэй орнуудын өр төлөх хугацаанд 100 хүртэл жилээр удаан хугацааны азналт тогтоох, нэлээн тохиолдолд өрөөс бүрмөсөн чөлөөлөхөд бэлэн байна” гэж тэмдэглэсэн нь юуны өмнө, манай улсад холбогдох зүйл мөн гэж үзэх нь зүйтэй биз.
Сүүлийн 10 жилд монголын тал ЗХУ-д нэг сая орчим тонн зэс агуулсан гурван сая гаруй тонн баяжмалыг нийлүүлсэн. Зэсийн баяжмалын гадаад худалдааны үнэ харьцангуй доогуур байсны дээр уг баяжмалыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж байсан зөвлөлтийн үйлдвэрүүдэд ихээхэн үр ашиг өгсөн нь эргэлзээгүй.
Бидний өр зээл гэж яриад байгаа есөн тэрбум рубль бол сайтар нягтлан үзвээс байх учиргүй зүйл гэдгийг Зөвлөлт засгийн газарт тавих. Үүнд үндэслэл гаргах зүйлүүд гэвэл нэгдүгээрт, хоёр орны хоорондын худалдааны үнэ бүрдэлтийн журмыг томоохон бүлэг бараагаар жил дараалан судалж, дүнг тухайн он, тухайн үеийн зөвлөлтийн болон дэлхийн ханштай харьцуулан гаргах. Хоёрдугаарт эл судалгааг нэлээн ул суурьтай хийхэд тэрхүү есөн тэрбум рублийн учир олдох үндэс бий гэж бодож байна.
Энд манай гадаад худалдааг, ялангуяа, 1930-аад оноос хойш, өөрөөр хэлбэл, Монголын өмнөд хилийг хааж, гадаад худалдааны онц эрхийг тогтоосон үе буюу 1929 оны “Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчим” нэртэй гэрээ байгуулснаас дараах үеэс эхлэн хэн эрхлэн хийж байсан бэ гэдэг асуудал ч гарч болзошгүй. Гуравдугаарт хувь нийлүүлсэн хийгээд уул уурхайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, орлого хуваарилах журам зэргийг үүний нэгэн адил тодруулан судлах. Үүнд Цэнхэрмандалаас эхлэн Мардай, Эрдэнэт, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа багтана.
Цэнхэрмандал, Чоно гол, Их хайрхан хийгээд бусад уурхай юу гаргаж, ямар ашиг олз оруулсан бэ? Мөн алтны уурхайнуудын үйл ажиллагаанд монголын талаас хэн хяналт тавьж байсан бэ? Дөрөвдүгээрт жинхэнэ зээлийн тухайд бас л судлууштай зүйл байж мэдэх юм. Зээлийн мөнгө гэдгийг хэн хэзээ гараар барьж, нүдээр үзэж тоолж авсан бэ? Зээлийн хөрөнгөөр барьж байгуулсан үйлдвэрийн газар, соёл ахуйн болон орон сууц, бас хөдөө аж ахуйн байгууллагын барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж, бусад зүйлсийн үнэ өртөг нь тэр үеийн олон улсын ханш, дэлхийн жишигтэй тохирч дүйцэж байна уу? Үгүй юү?
Бараа таваар, барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн чанар байдал нь үнэ өртөгтөө нийцэж байв уу? Үүнд эрхбиш зүйд нийцэх үнэлэлт дүгнэлт байх учиртай. Зээл тусламжийнхаа чухам хэд хичнээн хувийг зөвлөлт нөхөд маань өөрсдөө хэрэглэсэн бэ? Тавдугаарт ер нь монгол, зөвлөлтийн хоорондын улс төрийн харилцаанд удаан хугацаагаар ноёрхож ирсэн нэгэн талын өрөөсгөл давамгайлах байдал нь худалдаа, эдийн засгийн харилцаанд удтал нөлөөлсөөр ирснийг эрхбиш бодолцох учиртай биз. Анхны хамтрал коммун байгуулах, хожим нэгдэлжих хөдөлгөөн цэвэр манай санаачилга байсан уу?
Атар газар эзэмших, эрдэнэшиш, буурцаг тарих ажлыг дан ганц монголчууд санаачилсан гэж үү? Хөдөөд хамтрал коммун байгуулах, нэгдэлжих хөдөлгөөн, бас атар газар эзэмших ажил нь нийгэм - эдийн засгийн болон оюун санааны хувьд манай ард түмэнд ямар олз авчирч, мөн ямар гарз гаргав? Иймэрхүү судалгааг монголын эрдэмтэд, худалдаа, эдийн засгийн мэргэжилтнүүд дангаар болон зөвлөлтийн талтай хамтран гүйцэтгэж болох юм. Үүнээс гадна олон улсын монголч эрдэмтдийн хүч чармайлт буюу хамтын ажиллагаа ч хэрэгтэй болж мэдэх юм гэжээ.