Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна.
Иймд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм.
Тэрээр 2018 оны эхнээс энэ ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатарт хоёр дахь удаа ирсэн Бан Ги Мүн газардсаныхаа дараахан сэтгүүлчидтэй хагас цаг ярилцсан юм.
-Энэ жилийн хурлын гол сэдэв нь шинэ эринд хамтдаа хөгжих, үүний тулд нэгдсэн үйл ажиллагаа явуулах тухай юм байна. Таны бодлоор Азийн орнууд хамтдаа хөгжих нь яагаад чухал вэ?
-НҮБ-аас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг батлан, дэлхийн улс орнууд үүнд дурдсан зорилтыг биелүүлэхээр 2015 оноос хойш ажиллаж байна. Хүртээмжтэй өсөлтийн үр дүнд баялгийг хүн бүр тэгш хүртэх боломжтой. Аль ч улс нөгөөгийнхөө ард үлдэж хоцрох ёсгүй. Улс орнууд хамтдаа хөгжин дэвших нь Монголд ч ашигтай. Үүний тулд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Том жижиг байхаас үл хамааран дэлхийн улс орнууд чөлөөт худалдаа эрхлэх боломжтой байх ёстой.
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх, бие биеэ хүндлэх зарчимд үндэслэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд үндсэрхэх үзэл, худалдааны хориг газар авч байна. Аль нэг улсыг алагчлалгүй, бүгдтэй нь ижил тэнцүү нөхцөлөөр хийдэг худалдаа эрсдэлд орлоо. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш улс хоорондын худалдаа өргөжсөнөөр олон орон тэр дундаа одоо баян чинээлэг болсон улсууд үр ашгийг нь илүүтэй хүртсэн. Тэгсэн атлаа одоо олон талт худалдааг эсэргүүцэж байна. Иймд Боао форумын Улаанбаатарын бага хурлын үеэр түгээх гол мессеж нь чөлөөт худалдааг дэмжих тухай юм. Олон улсын хамтын нийгэмлэгт Ази тив чухал үүрэгтэй. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь Азид амьдардаг. Иймд тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүрийн нэг байх боломжтой. Учир нь Азийн орнууд эдийн засгийн хүчин чадлаараа тэргүүлдэг. Азийн орнуудын ДНБ-ийн өсөлт ирээдүйд ч өндөр хэвээр байх болно.
Гэхдээ баян ядуугийн ялгаа гэх мэт заагийг арилгахын тулд их ажил хийх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг бууруулах чиглэх ёстой. Хэн ч хамгийн сүүлд хоцрох ёсгүй. Гэвч цаг уурын өөрчлөлт гэх мэт сорилт Азийн орнуудад тулгарч байна. Үүний тод жишээ нь Монгол Улс. Өнөөдөр бүтэн өдөр үргэлжлэх хурлаар бид цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийн асуудлыг ч хөндөнө.
-Таны бодлоор Азийн орнууд нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж чадаж байна уу?
-Африкийн холбоо гэж бий. 54 гишүүн оронтой. Арабын 23 орон нэгдэн, Арабын лийгийг байгуулсан. Европын холбоонд 28 орон гишүүнээр элссэн. Мөн АНУ, Канад болон Латин Америкийн орнууд ч өөрийн холбоотой. Харин Азид яагаад ийм механизм байдаггүй юм бол би гэж би их гайхдаг. АСЕАН-д Азийн 10 орон л нэгдсэн. Мөн гишүүн орнууд нь идэвхгүй байсаар байна. Иймд Азийн удирдагчид нэгдэл нягтрал, интеграцийн талаар нухацтай бодох цаг ирсэн.
-Монгол бол далайд гарцгүй орон. Гэвч аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бидний хаагдмал байдлыг таягдан хаяна гэж үздэг хүмүүс бий. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол газар нутгийн хэмжээгээрээ 18 дугаарт жагсдаг. Мөн арвин эрдэс баялагтай. Иймд эдийн засгаа хамаагүй хурдан хөгжүүлэх боломжтой. Үүний тулд дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх нь зөв. Бүрэн дэд бүтэцгүй бол хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Мөн ОХУ, БНХАУ-аас гадна бусад улсуудтай ч харилцаагаа өргөжүүлэх нь зөв юм. Би эх орондоо Агаарын бохирдлын эсрэг үндэсний зөвлөлийн даргаар мөн ажилладаг.
Монголчууд Азийн орны өвөрмөц соёл, Чингис хааны үүх түүхээ өнөөг хүртэл хадгалан авч үлдсэнийг би биширдэг.
Монголчууд мөн л агаарын бохирдлын улмаас ихээхэн хохирч байна. Тоосжилт маш их байгаа тул Монголоос хийсэн ирэх шороон шуурга, тоосноос бид хэрхэн хамгаалах талаар ярилцдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Зүүн Хойд Азийн орнууд илүү нягт хамтрах шаардлагатай. Өнгөрсөн онд “Зүүн Хойд Азийн цэвэр агаар түншлэл” байгуулагдсанд би их баярласан.
-Та арваад жилийн турш НҮБ-ын даргаар ажилласан. Та энэ ажлаа хүлээлгэн өгснөөс хойш буюу сүүлийн дөрвөн жилд дэлхийн худалдаа, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөв?
-Би түрүүн дурдсанчлан дэлхий улам хуваагдмал боллоо. Үндсэрхэх үзэл, чөлөөт худалдааны эсрэг үг яриаг сонсоод миний санаа зовдог. Том жижиг байхаас үл хамааран дэлхийн улс орнууд чөлөөт худалдаа эрхлэх боломжтой байх ёстой. Бидний амьдарч буй дэлхий жижигхэн. Хүмүүс хүссэн улс руугаа чөлөөтэй зорчих эрхтэй байх нь зөв. Яг л Европын холбооны 23 гишүүний иргэд хоорондоо чөлөөтэй аялдаг шиг. Гэвч виз гэх мэт хаалт байсаар л байна. Уг нь бид нэг том гэр бүл шүү дээ. Чөлөөт худалдаанаас хамгийн их ашиг олж, баян чинээлэг болсон улсууд бусад орнуудыг хүндлээсэй, энэ талаар эргэцүүлээсэй. Дэлхийн иргэний тухай бодоосой.
-Таны бодлоор олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улс ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
-Та бүхэн Азийн орны өвөрмөц соёл, Чингис хааны үүх түүхээ өнөөг хүртэл хадгалан авч үлдсэнийг би биширдэг. Миний сонссоноор Монголын ДНБ-ий өсөлт 6-7 хувь байгаа нь сайн үзүүлэлт. Ийм өндөр өсөлт хадгалсан цөөн улс бий. Буурай орноос хөгжилтэй гэсэн ангилалд багтах шилжилт одоо ч үргэлжилсээр байна. Ингэхдээ дэд бүтэц, залуус, эмэгтэйчүүдийн боловсролд илүү их хөрөнгө оруулах ёстой. Монгол хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай. Гэхдээ бусад улсуудтай ч идэвхтэй харилцаа тогтоох чухал. Боаогийн форум энэ чиглэлд тус дөхөм болно гэж найдаж байна.
-Танд баярлалаа.